МУИС: Хангамж үйлчилгээний ажилтнуудын спортын анхдугаар тэмцээн боллоо

Share Button

МУИС-ийн Хангамж үйлчилгээний хэлтсийн ажилтнуудын спортын анхдугаар тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу 2016 оны 03 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Нээлтийн арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа оролцож нээж үг хэллээ.

Хангамж үйлчилгээний хэлтсийн ажилтнуудын Спорт наадам-2016 тэмцээнийг  гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн төрлөөр явуулсан бөгөөд шагналт байранд:

“Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд эрэгтэй баг

  • I байр алтан медаль, мөнгөн шагнал Т.Мөнхдалай ахлагчтай сантехникийн баг тамирчид
  • II байр мөнгөн медаль, мөнгөн шагнал Л.Галсайхан ахлагчтай цахилгааны баг тамирчид
  • III байр хүрэл медаль, мөнгөн шагнал Ц.Батсүрэн ахлагчтай гадна талбайн баг тамирчид

“Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд эмэгтэй баг

  • I байр алтан медаль, мөнгөн шагнал С.Мягмаржав ахлагчтай хичээлийн 4,8-р байрны баг тамирчид
  • II байр мөнгөн медаль, мөнгөн шагнал Х.Азжаргал ахлагчтай Захиргааны баг тамирчид
  • III байр хүрэл медаль, мөнгөн шагнал Д.Тэргүүнцэцэг ахлагчтай хичээлийн 1-р байрны баг тамирчид

“Гар бөмбөг”-ийн тэмцээнд эрэгтэй баг

  • I байр алтан медаль, мөнгөн шагнал Ц.Батсүрэн ахлагчтай гадна талбайн баг тамирчид
  • II байр мөнгөн медаль, мөнгөн шагнал Т.Мөнхдалай ахлагчтай сантехникийн баг тамирчид
  • III байр хүрэл медаль, мөнгөн шагнал А.Ариунжаргал ахлагчтай автын баг тамирчид

“Гар бөмбөг”-ийн тэмцээнд эмэгтэй баг

  • I байр алтан медаль, мөнгөн шагнал Д.Батдэлгэр ахлагчтай хичээлийн 2-1 баг тамирчид
  • II байр мөнгөн медаль, мөнгөн шагнал С.Мягмаржав ахлагчтай хичээлийн 4,8-р байрны баг тамирчид
  • III байр хүрэл медаль, мөнгөн шагнал Ж.Мөнхжаргал ахлагчтай Оюутны 1-р байрны баг тамирчид

Медальт байранд шалгарсан ба шагналт байрын шагналуудыг ХҮХ-ийн дарга Ш.Гончигсүрэн гардуулан өгч, төрийн дууллаа эгшиглүүлсэнээр Хангамж үйлчилгээний хэлтсийн ажилчдын спортын анхдугаар тэмцээн өндөрлөлөө.

2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар