“ШИНЖЛЭХ УХААНЫ БОЛОН БИЗНЕСИЙН САЛБАРТ ОЮУНЫ ӨМЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ” сургалт болно

Share Button

“Монгол Улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” төслийн хэрэгжилтийн хүрээнд “Шинжлэх ухааны болон бизнесийн салбарт оюуны өмчийн мэдээллийг ашиглах, түүний ач холбогдол” (ДОӨБ-ын TISC, ARDI, ASPI хөтөлбөрүүд) сэдэвт сургалт 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10:30-12:30 цагт МУИС-ийн 1-р байрны Дугуй зааланд  болно.

Энэхүү сургалтад хамрагдсанаар оюуны өмчийн мэдээлэл гэж юу болох, ямар зорилгоор ашиглах, түүнийг ашигласнаар өөрийн бизнес, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухаан, техникийн салбарын мэдлэгийг нэмэгдүүлэх боломжуудын талаар олж мэдэх, сонирхсон асуултууддаа мэргэжлийн хариулт, зөвлөгөө авах боломжтой юм.

Бүртгэл: tto@num.edu.mn ,        77307730-1140

Эрдэм шинжилгээ инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төв

surgalt 2 patent information

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар