МУИС: Захиргааны алба хэлтсүүдийн спорт тэмцээн боллоо

Share Button

МУИС-ийн удирдлага болон захиргааны алба хэлтсүүдийн дунд зохион байгуулагдсан спорт тэмцээн өнгөрсөн хагас сайн буюу 2016 оны 03 дугаар сарын 19-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ болоод удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлийн гишүүд, алба хэлстийн ажилтан нар байлцаж төрийн дууллаа эгшиглүүлсэнээр хөгжөөнт, уралдаант тэмцээнийг эхлүүлсэн юм.

Энэхүү хөгжөөнт тэмцээний зорилго нь нийт гишүүд, ажилтан ажилчдын биеийн тамир спортын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, харилцан ойлголцох бүтээлч уур амьсгал бүрдүүлэхэд байсан бөгөөд бид зорилгодоо хүрсэн хэмээн итгэж байна.

Тэмцээнд Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, захиргааны нэгжүүд, Оюутны алба, Сургалтын алба, Санхүү эдийн засгийн хэлтэс, Хангамж үйлчилгээ, Номын сангийн баг  хамт олон идэвхи санаачлагтай оролцож нэгэн өдрийг баг хамт олноороо зөв боловсон өнгөрүүллээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 17 18 19 20

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар