Нарны төвлөрсөн эрчим хүчний станцын усны хэрэглээг бууруулсан зах зээлд ойр шийдэл боловсруулах
(Near-to-market solutions for reducing the water consumption of CSP Plants)
Нээгдэх хугацаа: 11. 05. 2017
Эцсийн хугацаа:17. 09. 2017 17:00:00 (Брусселийн цагийн бүсээр): |
Сүүлийн жилүүдийн хөгжил дэвшлийг үл харгалзан, хуурай газар нутгуудад нарны төвлөрсөн эрчим хүчний станцыг (CSP plant) тараан байрлуулахад усны хэрэглээ шийдвэрлэх хүчин зүйл байсаар байна. Усны хэрэглээг эрс бууруулахад гол зорилго оршино.
Нарны эрчим хүчний төвлөрсөн станцын усны хэрэглээг бууруулах өртөг багатай техник шийдэл дэвшүүлэх нь төслийн зорилго юм. Нарны эрчим хүч өндөртөй бүс нутагт зориулж шийдлийг боловсруулна. (Direct Normal Irradiation > 2000 kWh/m2 year)
Хуурай газар нутгуудын усны нөөцийг ашиглах боломж нь нийгэм эдийн засаг, амьжаргааны асуудалтай холбоотой бөгөөд нийгэмд онцгой ач холбогдолтой учир, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбараас оролцсон төслийг илүү дэмжинэ.
Төслийн төсвийн хэмжээ нь10-12 сая еврогийн хооронд багтаж буй төслүүдийг илүүтэй дэмжих хэдий ч үүнд хамаарахгүй төслүүдийг дэмжихгүй гэсэн үг биш юм.
Хүлээгдэж буй үр дүн:
Нарны эрчим хүчний төвлөрсөн станцын усны хэрэглээг бууруулах, өртөг зардал багатай хүрээлэн буй орчинд ээлтэй техник шийдэл боловсруулах
Дэлгэрэнгүйг: http://ec.europa.eu/research/participants/portal/desktop/en/opportunities/h2020/topics/2172-lce-11-2017.html
ЭШИХ