МУИС-ийн багш, оюутнуудад хүргэх мэдээлэл

Share Button

Тайвань улсын Юнлины Шинжлэх ухаан, Технологийн улсын их сургууль /Юнтек/ нь 1991 онд байгуулагдсан, улсынхаа бусад ижил төрлийн сургуулиудад үлгэр дууриал болсон сургууль юм. Тус сургууль Инженерчлэл, Менежмент, Дизайн, Хүмүүнлэг ба Шинжлэх ухааны коллеж гэсэн 4 коллежтэй. Эдгээр 4 коллеж нь бакалаврын 20, магистрын 26, докторын 20-н хөтөлбөртэй бөгөөд уг хөтөлбөрүүдэд  10000 гаруй оюутан суралцаж буй бөгөөд тэдгээрийн 65 хувь нь бакалавр, үлдсэн 35 хувь нь магистр, докторын оюутнууд байдаг.

Тус сургуулийн багш нарын 87 хувь нь докторын зэрэгтэй, 95 хувь нь дэд профессор болон түүнээс дээш зэрэг цолтой юм. Мөн багш нарын 62 хувь нь аж үйлдвэрлэлийн салбарт туршлагатай, доктор цолтой багш нарын 50 хувь нь АНУ, Европд, болон бусад дэлхийд алдартай сургуулиудад зэрэг хамгаалсан байна.

МУИС болон тус сургуулийн хооронд 2011 онд Оюутан солилцоо ба хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хамтын ажиллагааг идэвхжүүлж хоёр сургуулийн эрдэмтэн багш нарын хооронд  хамтын ажиллагаа, судалгааг идэвхижүүлэх үүднээс Юнтек сургуулиас дараах санал ирүүлээд байна. Үүнд:

Бакалавр болон магистр, докторын оюутнуудын сэдвийн ажлыг хоёр сургуулийн багш нар хамтран удирдах санаачлага гаргаж уг ажилд оролцох хүсэлтэй тус сургуулийн багш нарын нэрсийг ирүүлсэн байна /хавсралтаас үзнэ үү/. Transnational_student_senior_projects_cooperation(2) 

Манай сургуулийн эрдэмтэн багш нараас энэхүү төсөлд оролцож Юнтек сургуулийн бакалавр, магистр, докторын оюутны сэдвийн ажлыг удирдах, эс бөгөөс өөрсдийн удирдаж буй оюутнууддаа Юнтек сургуулийн хамтран удирдагч олж хавсралтад орсон нэр бүхий тус сургуулийн багш нартай өөрийн салбарт хамтран ажиллах хүсэл сонирхолтой эрдэмтэн багш нар байвал МУИС-ийн ГХХАХ-тэй холбогдож хавсралтад байгаа хүснэгтийн цэнхэр өнгөөр заасан хэсэгт тохирох мэдээллээ бичиж int_rel@num.edu.mn эсвэл asfh@yuntech.edu.tw хаяг руу явуулна уу. Мөн манай сургуулийн зэрэг горилж буй оюутнууд ч уг төсөлд оролцож, хүсэлтээ илгээж болно.

ГХХАХ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар