Ардын багш Д. Чойжалсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдаан – 2016
Үндэсний бичгээ эрхэмлэн дээдлэгч таныг Ардын багш Д. Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан- 2016”-д оролцож монгол хэл, бичгийн мэдлэг чадвараа сорихыг урьж байна.
Үндэсний бичиг соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн энэхүү улсын уралдааныг МУИС-аас 15 дахь жилдээ 2016 оны 4 дүгээр сарын 23-нд зохион явуулах гэж байна.
Уралдааны ангилал:
- Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч
- ЕБС-ийн мэргэжлийн багш
- Их, дээд сургуулийн оюутан
а. мэргэжлийн
б. мэргэжлийн бус
- Бүх нийтийн хүрээнд
Уралдааны журам:
- Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч монгол бичгээр уншиж ойлгох, бичих чадвараар өрсөлдөнө.
- ЕБС-ийн мэргэжлийн багш үе үеийн монгол бичгийн дурсгал, олон янзын тиг хэлбэрийн эхийг уншиж хэрэглэх мэдлэг чадвар, монгол бичгээр зөв хичээнгүй бичих, үгийн бүтцээр задлах зэрэг мэргэжлийн ур чадвараар өрсөлдөнө.
- Их, дээд сургуулийн оюутан (мэргэжлийн болон мэргэжлийн бус) ангилалд оролцогч зохион бичих болон даалгаварт ажил гүйцэтгэнэ.
- Бүх нийтийн хүрээнд оролцогч нь монгол бичгийг цахим орчинд хэрэглэх чадвараар уралдана.
Уралдааны дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зохион байгуулагч байгууллагуудын цахим хуудас (www.num.edu.mn; http://ims-num.org) –аар зарлана.
Бүртгэл: 4 дүгээр сарын 13-20-ны хооронд МУИС-ийн хичээлийн II байр, 3-р давхарт.
Утас: 9535 7966; 9468 9178
Шагналын сан:
Ангилал тус бүрт:
- Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
- Дэд байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
- Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
- Шагналт байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
Шагналыг “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр” гардуулна.
Зохион байгуулагч: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим
Хамтран зохион байгуулагч: МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн