Нийтлэлч Б.Батбаяр МУИС-ийн оюутнуудтай нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

Share Button

Монгол Улсын Ерөнхий Сайдын ахлах зөвлөхийн албыг сар орчмын өмнө хүлээн авсан, олонд Баабар нэрээрээ танигдсан нийтлэлч Б.Батбаяр МУИС-ийн “Экологи” клубийн урилгаар МУИС-ийн оюутнуудад “Хөгжилд хурдан хүрэх боломж” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг 4-р сарын 14-нд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд Б.Батбаяр Улс орон хөгжих нь хувь хүнээс эхлэх бөгөөд оюутнуудын идэвх, чармайлт, хувь хүний хөгжил нэгд тавигдах асуудал юм гэдгийг онцлоод, “Хүмүүс нь өөрсдөө бие биеэ аваад явчихдаг нийгэм л хамгийн баян байдаг юм шүү,” гэж захив. Тэрээр оюутнуудыг авъяас чадвараа эрт нээж олон өөрийгөө хөгжүүлж байж улс орон хөгжилд хүрнэ гээд, өөрийнхөө биохимичээс нийтлэлч, орчуулагч болсон тухайгаа, өөрийнхөө авъяасыг нээсэн тухайгаа оюутнуудтай хуваалцлаа.

Хэлэлцүүлгийн явцад оюутнууд маш идэвхтэйгээр сонирхсон асуултуудаа асууж байсан бөгөөд хувь хүний хөгжил, банк санхүү, шинжлэх ухаан, боловсрол, аялал жуулчлал гээд төрөл бүрийн сэдвийг хөндсөн хэлэлцүүлэг боллоо.

IMG_0175 IMG_0176 IMG_0177 IMG_0184

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар