“АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” сургалт болно

Share Button

“Монгол Улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” төслийн хэрэгжилтийн “АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” сэдэвт сургалт 2016 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 15:00-16:30 цагт МУИС-ийн 1-р байрны Дугуй зааланд болно.

Тус сургалтад Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл, Шинэ бүтээлийн шинжээч П.Цоггэрэл нар уригдсан ба Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, Аж үйлдвэрийн өмчийн үндсэн объект болох барааны тэмдгийн талаарх ерөнхий ойлголт, тэдгээрийн эрх зүйн зохицуулалт, барааны тэмдгийн Олон улсын бүртгэлийн Мадридийн системийн талаар лекц уншиж, мэргэжлийн зөвлөгөө өгөх юм.
Бүртгэл: tto@num.edu.mn , 77307730-1140

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ИННОВАЦИЙН ХЭЛТЭС, ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ

surgalt3 poster new

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар