Орос хэлний олимпиад зохион явуулах тухай

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

ЕВРОП СУДЛАЛЫН ТЭНХИМ

                                                            Орос хэлний олимпиад зохион явуулах тухай

МУИС, ШУС, ХУС-ийн Европ судлалын тэнхимээс их дээд сургуулийн оюутан сурагчдын дунд Орос хэлний VII Олимпиадыг 2016 оны 05 сарын 07 – ны өдөр зохион явуулах гэж байна.

Орос хэлийг мэргэжлийн түвшинд болон сонгон судалж байгаа оюутнуудын орос хэлний мэдлэг, чадварыг шалгах, орос хэл сурах идэвхи сонирхолыг дэмжих, Орос орны түүх, соёл, зан заншлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус олимпиадыг зохион явуулна.

Олимпиад :

– А АНГИЛАЛ

Б АНГИЛАЛ   гэсэн 2 ангиллаар явагдана.

А ангилалд зөвхөн МУИС-ИЙН 1–Р ТҮВШНИЙ ОЮУТНУУД оролцоно.

Б ангилалд Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй 1- 4 ДҮГЭЭР ТҮВШНИЙ МЭРГЭЖЛИЙН /ОРОС ХЭЛНИЙ/ АНГИЙН оюутнууд оролцоно.

            Олимпиад 2016 оны 05 сарын 07 ны 11:00 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байрны 431 тоот ангид эхэлнэ.

А АНГИЛАЛ:

I байр – 1  өргөмжлөл, 120.000 төгрөг

            II байр – 2  өргөмжлөл, 80.000 төгрөг

            III байр – 2 өргөмжлөл, 60.000 төгрөг

Тусгай байр – 2 өргөмжлөл, 30.00 төгрөг

ЭНЭ АНГИЛАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН 5 ОЮУТАНД  МУИС-ИЙН ШУС-ИЙН ОРОС ХЭЛНИЙ АНГИД ЭЛСЭН СУРАЛЦСАН ТОХИОЛДОЛД ЭХНИЙ УЛИРАЛД 40% ХӨНГӨЛӨЛТТЭЙ СУРАЛЦАХ ЭРХ ОЛГОНО.

Тавигдах шаардлага: ОХУ-д болон Монголд орос хэлний сургалттай сургуульд суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшээгүй байх.

Б АНГИЛАЛ:

I байр – 1  өргөмжлөл, 140.000 төгрөг

II байр – 2  өргөмжлөл, 90.000 төгрөг

III байр – 2 өргөмжлөл, 50.000 төгрөг

Тусгай байр 2 өргөмжлөл. 30.000 төгрөг

Бүртгэх журам

            2015 оны  4 сарын 28- наас 05 сарын  – 05 – ны  10.00- 17.00 цагийн хооронд  МУИС- ийн хичээлийн  2-р байрны 431 тоотод бүртгэнэ.

 Дараах бичиг баримт бүрдүүлж ирнэ:

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /А ангилалд оролцох оюутнууд/
  • Оюутны үнэмлэх / иргэний үнэмлэх/
  • Сургуулийн тодорхойлолт
  • 2 хувь цээж зураг (3х4 хэмжээтэй)
  • Бүртгэлийн хураамж 4000 төгрөг

Харилцах утас: 77307730 – 2206, 99022134. 91922232

Цахим  шуудангийн  хаяг: demberelmaa2015@gmail.com,  Tsogzolmaa_tsogt@mail.ru

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар