Философи, Хүний эрхийн уулзварт VII олимпиад болно

Share Button

Өнөөдөр хэдийгээр хүн төрөлхтний нийгмийн хөгжил ахин дэвшиж, техник технологи, мэдээллийн хурд санаанд оромгүйгээр бидний аж амьдрал, сэтгэхүй, оршихуйд нөлөөлж байгаа боловч дэлхийн улс орнууд, үзэл бодол, шашин шүтлэг, соёл, хандлагаараа талцан хуваагдаж энэ нь нийгэмд эерэг сөрөг үр дагаварыг үзүүлсээр байгаа нь философи, хүний эрхийн шинэ шинэ асуудлыг үүсгэсээр байна.

Иймээс эдгээр асуудалд философи, хүний эрхийн үүднээс хандах хэрэгцээ шаардлага нэгэнтээ тулгарчээ.

Бид энэхүү Философи, Хүний эрхийн уулзварт VII олимпиадаа орчин цагийн нийгмийн өөрчлөлт, жам ёсны эрх, цахим эрх чөлөө, цагаач, дүрвэгсдийн асуудал, шашин, соёлын мөргөлдөөн, улс төр, эдийн засгийн бодлого, шийдвэр хүний эрхтэй хэрхэн огтлолцож буйд оюутнуудын санаа бодлыг чиглүүлэн ухааны цэцийг нь сориход зориулж байна.

Энэ олимпиад оюутнуудад, хүний эрхийн асуудлыг философийн үүднээс эргэцүүлэн тунгаах, үндэслэл дэвшүүлэх, илтгэх, дүгнэлт гаргах чадварыг нэмэгдүүлэх, асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй хандах, бие даан шийдвэр гаргахад суралцахад туслах зорилготой юм.

Хамрах хүрээ: Олимпиадад Монгол улсын бүх их дээд сургуулиудын философийн хичээл судалж буй оюутан оролцож болно.
Үр дүн:

1. Оюутнууд хүний эрхийг философийн нүдээр харж, нийгмийн амьдралын олон асуудал хүний оюун ухаан, сэтгэл зүй, ёс суртахуунд холбогдож байдгийг судлан эргэцүүлнэ.
2. Философичдын хүний эрх, шударга ёс, ёс зүйн үзэл баримтлалд онолын шинжилгээ хийж, хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхэд философи эргэцүүлэлтэйгээр хандах чадвартай болно.

Олимпиадын явагдах хэлбэр :
1. Философийн эх бичиг, кино бүтээлээс философи утга санааг тунгааж тайлбарлана.
2. Философи, хүний эрхийн асуудлаар медиа материал бэлтгэж, урьдчилан ирүүлнэ.
3. Философи, хүний эрхийн асуудлаар тохиолдол жишээ шинжилнэ.

Олимпиад явуулах журам

Оролцогч баг бүр философи, хүний эрх огтлолцсон асуудлаархи тохиолдол судлал, эх бичгийн утга санааг тайлбарлан, шторкоор илэрхийлж, философи үндэслэгээ, дүгнэлт гарган мэтгэлцэнэ.

12901465_1007390609337722_5123191678270106428_o

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар