Монголын Оюутны Математикийн 25-р Олимпиад амжилттай боллоо

Share Button

Монголын Оюутны Математикийн 25-р Олимпиадыг МУИС-ийн БУС-ийн Математикийн тэнхимийн хамт олон 2016 оны 4 сарын 16 болон 24-ний өдрүүдэд уламжлал ёсоор хоёр даваатайгаар амжилттай зохион явууллаа. Энэ жилийн олимпиадыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд Др. Л.Хадхүү (ахлагч), Др. Б.Чулуундорж, Др. Д.Пүрэвсүрэн, Др. Н.Ууганбаатар нар ажилалаа.

Тус олимпиадад МУИС, ШУТИС, МУБИС, СЭЗДС, ШМТДС болон МГТИС гэсэн 6 сургуулийн 120 оюутан оролцсон бөгөөд, шагналт байруудад 5 өөр сургуулийн төлөөлөл багтсан нь тэмдэглүүштэй явдал боллоо. Энэ нь нэг талаас олимпиадын цар хүрээ өргөжиж байгаагийн, нөгөө талаас өрсөлдөөн нэмэгдэж байгаагийн илрэл юм. Математикийн тэнхимийн бүрэлдэхүүн тус олимпиадыг цаашид улам өгөөжтэй, хүртээмжтэй байлгах талаар анхаарч ажиллана.

IMG_1592 IMG_1595 IMG_1598

IMG_1603 IMG_1605 IMG_1610 IMG_1614

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар