“Цэнхэр эдийн засаг” -/The Blue Economy” онол дэвшүүлэгч, ZERI /Zero emission Research and Initiatives/ санг үүсгэн байгуулагч Гюнтер Паули нь Белги улсын иргэн бөгөөд Япон, Колумб, Өмнөд Африк улсуудад амьдарч, таван тивд ажилладаг.

Гюнтер Паули дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах олон улсын зорилтод нэгдсэн арга замын эхлэл болсон Киото-гийн хэлэлцээрийг боловсруулж, 1997 онд хэлэлцэн батлах гарааг тавьжээ. Түүнийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын Стив Жобс гэх нь ч бий.
Хаягдал, ялгарал бүрийг зохистой ашиглах аваас бидэнд бизнесийн ямар их боломж, нөөц байгааг тэрээр өөрийн үүсгэн байгуулсан арав гаруй компанийн хөгжлөөр сүүлийн жилүүдэд бодитоор баталгаажуулан харуулжээ.
Та энэхүү лекцээр Орчин цагийн эдийн засгийн хөгжилд өөрөөр сэтгэх, шийдэх цаг нэгэнт болсоныг сонсож, нэгийг бодож хоёрыг эргэцүүлэх болно. Тус лекцэнд De Facto нэвтрүүлгийн хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайхан оролцоно.
Лекц 2016 оны 5-р сарын 02-ны өдөр 15:00-17:00 цагт МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль буюу хичээлийн 5 дугаар байрны 605 тоот лекцийн танхимд болно.