2016 оны 05 сарын 01-ны өдөр Геологи, Геофизикийн тэнхимээс жил бүр уламжлал болгон, геологийн мэргэжлээр их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудын дунд зохион байгуулдаг Проф. Док. Я.Болдын нэрэмжит “ГЕОЛОГИЙН УЛСЫН VIII ОЛИМПИАД” болж өнгөрлөө.
Тус олимпиадыг зохион байгуулах, дээж материал бэлтгэх болон шүүгчдийг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжин геологийн мэргэжлийн холбоод /МҮГХ, МГХ, МГЭХ/ хамтран оролцлоо.
Энэ удаагийн олимпиадад Монгол улсад геологийн дээд боловсрол олгох ажлыг голчлон гүйцэтгэдэг ШУТИС, МУИС-ын нийт 11 баг өрсөлдөж мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвараа сорив.
Олимпиад нь геологийн ерөнхий мэдлэгийг шалгасан, онолын сэдэвтэй асуултыг боловсруулж хариулах, чулуулгийн макро, микро түвшний тодорхойлолт хийх, мэргэжлийн англи хэлний түвшин шалгах зэрэг багуудын уралдаан, энэ жилээс шинээр нэмэгдсэн ганцаарчилсан төрлөөр явагдаж эцсийн шалгаруулалтын дүн гарахад багийн 1-р байрыг “Кристалл баг” /МУИС/, 2-р байрыг “Апофиз баг” /МУИС/, 3-р байрыг “Оюунталст” /МУИС/ эзэлж ганцаарчилсан төрлийн тусгай байранд тус сургуулийн Геологи, Геофизикийн тэнхимийн ГЭБМ-4-р дамжааны оюутан Г.Энхжаргал /МУИС/ нийт оролцогч 44 оюутныг тэргүүлэн шалгарлаа.
“ГЕОЛОГИЙН УЛСЫН VIII ОЛИМПИАД”-д амжилттай оролцсон нийт оюутан залуусдаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН ГЕОЛОГИЧДЫН НҮД НЬ ХУРЦ, АЛХ НЬ МЭРГЭН БАЙХ БОЛТУГАЙ.