МУИС-ийн ШУС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимээс англи хэлний сургалт явуулдаг төрийн болон хувийн их, дээд сургуулиудын англи хэлний мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд “Монголын Их, Дээд Сургуулиудын Англи хэлний Улсын Олимпиад”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Олимпиад 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болох тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
- Олимпиад явуулах журам
- Олимпиадыг дараах хоёр ангиллаар явуулна.
- Мэргэжлийн ангийн оюутан (англи хэлээр мэргэшин суралцаж буй)
- Мэргэжлийн бус ангийн оюутан (англи хэлнээс бусад мэргэжлээр суралцаж буй)
- Шалгалтыг ахисан түвшинд дараах чадвараар авна.
- Үгийн сан, хэлзүйн чадвар
- Сонсох чадвар
- Унших чадвар
- Бичих чадвар (зөвхөн мэргэжлийн)
- Олимпиадын тов
- Хугацаа: 2016 оны 5 дугаар сарын 14-ний 09 цагт эхлэнэ.
- Хаана: МУИС, Хичээлийн 2-р байр, 4 давхар, 401 тоот
- Оролцогчдод тавих шаардлага
- Олимпиадад төрийн болон хувийн их, дээд сургуулиудад англи хэлийг мэргэжлийн түвшинд судалж байгаа 1-4 ангийн оюутнууд хамрагдах бөгөөд нэг сургуулиас эхний 3 байр эзэлсэн оюутнууд оролцоно.
- Олимпиадад төрийн болон хувийн их, дээд сургуулиудад англи хэлийг мэргэжлийн бус түвшинд судалж байгаа 1-4 ангийн оюутнууд хамрагдах бөгөөд нэг сургуулиас эхний 3 байр эзэлсэн оюутнууд оролцоно.
- Тухайн сургуулийн англи хэлний тэнхим, заах аргын нэгдэл олимпиадын 1-р шатыг өөрийн сургууль дээрээ ахисан түвшинд зохион байгуулах ба шалгарсан оюутны мэдээллийг 2-р шатанд ирүүлнэ. (1-р шатны шалгалтын материалыг холбогдох сургуулийн англи хэлний багш нар зохионо.)
- Шалгаруулалтын журам, шүүгчдийн бүрэлдэхүүн
- Олимпиадад оролцогчдыг шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэнэ.
- Шүүгчдийн бүрэлдэхүүнийг тухайлсан сургууль тус бүрээс томилогдсон багш нарын комисс гарч бүрдүүлнэ. Нэг сургуулиас нэг багш оролцож нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулна.
- Оролцогчдыг оноогоор шалгаруулна.
- Шагнал урамшуулал
Мэргэжлийн түвшин
Шагнал I байр | Алтан медаль, өргөмжлөл, 200,000 төгрөг | 1 |
Шагнал II байр | Мөнгөн медаль, өргөмжлөл, 150,000 төгрөг | 1 |
Шагнал III байр | Хүрэл медаль, өргөмжлөл, 100,000 төгрөг | 1 |
Тусгай байр | Өргөмжлөл, 50,000 төгрөг | 1 |
Мэргэжлийн бус түвшин
Шагнал I байр | Алтан медаль, өргөмжлөл, 200,000 төгрөг | 1 |
Шагнал II байр | Мөнгөн медаль, өргөмжлөл, 150,000 төгрөг | 1 |
Шагнал III байр | Хүрэл медаль, өргөмжлөл, 100,000 төгрөг | 1 |
Тусгай байр | Өргөмжлөл, 50,000 төгрөг | 1 |
- Бүртгэх журам
- Бүртгэх хугацаа: Сургууль тус бүрээс шалгарсан оюутнуудыг 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд МУИС, Хичээлийн 2-р байр, 4 давхар, 409 тоот өрөөнд бүртгэнэ.
- Бүртгүүлэхэд шаардагдах материал:
- 1-р шатанд шалгарсан болохыг баталсан сургуулийн тодорхойлолт
- Оюутны үнэмлэх
- 2 хувь цээж зураг
- Бүртгэлийн хураамж 4000 төгрөг
Харилцах утас: 95279900, 99035041, 77307730-2238