Их дээд сургуулийн оюутнуудын англи хэлний улсын олимпиадын I шатны шалгаруулалт явуулах тухай

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимээс англи хэлний сургалт явуулдаг төрийн болон хувийн их, дээд сургуулиудын англи хэлний мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд “Монголын Их, Дээд Сургуулиудын Англи хэлний Улсын Олимпиад”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Тус Олимпиадын Мэргэжлийн бус (англи хэлнээс бусад мэргэжлээр суралцаж буй) ангилалын шалгаруулалтанд оролцох хүсэлтэй оюутнууд МУИС-ийн Гадаад хэлний төвд 2016 оны 5  сарын 6, 9-ны өдрүүдэд Хичээлийн VIII байрны 208, 209 тоотод оюутны үнэмлэхтэй  ирж бүртгүүлнэ үү. Бүртгэлийн хураамж 2000 төг.

Харилцах утас: Л.Цэрэнхүү 99628960, П.Уулчимэг 95869825

Гадаад хэлний төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар