Улсын Химийн XXVII Олимпиад амжилттай болж өндөрлөлөө

Share Button

Улсын Химийн XXVII Олимпиад 2016 оны 4-р сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар БСШУЯ, МУИС-ийн ШУС-ийн Химийн тэнхим ажиллаж, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль болон Грийн Химистри ХХК ивээн тэтгэж, хамтран зохион байгууллаа.

Улсын Химийн XXVII Олимпиадад Улаанбаатар хот болон 21 аймгаас шалгарсан ЕБС-ийн XII ангийн 33 сурагч, химийн мэргэжлийн 29 багш оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.

ЕБС-ийн XII ангийн сурагчдын олимпиадад:

I байр:

  • Батбаярын Анударь (УБ, Шинэ Монгол сургууль)

II байр:

  • Хасбаатарын Батхишиг (УБ, 1-р сургууль)
  • Даваа-Очирын Батмэнд (УБ, 1-р сургууль)

III байр:

  • Цэрэндавагийн Одончимэг (УБ, Эмпати сургууль)
  • Сүхбатын Эрдэнэбат (УБ, Эмпати сургууль)
  • Мөнхбаатарын Бямбадолгор (УБ, Шинэ Монгол сургууль)

Химийн мэргэжлийн багшийн олимпиадад:

I байр:

  • Намсрайн Сүхбат (УБ, Эмпати сургууль)

II байр:

  • Будын Өнөржаргал (УБ, Шинэ Монгол сургууль)
  • Чармайн Лувсандагва (Хөвсгөл, Далай ван цогцолбор сургууль)

III байр:

  • Гантулгын Энхмаа (УБ, Сант сургууль)
  • Төртогтохын Ганжаргал (УБ, Шинэ Монгол сургууль)
  • Пэлжээгийн Амгалан (Увс, Улаангом цогцолбор сургууль)

нар тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, БСШУЯ-ны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

МУИС, БУС, Химийн тэнхимийн нэрэмжит шагнал “Уран бодолт”-ын эзнээр УБ хот, 1-р сургуулийн XII ангийн сурагч Д.Батмэнд, Хөвсгөл аймгийн Далай ван цогцолбор сургуулийн багш Ч.Лувсандагва нар шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Улсын Химийн XXVII Олимпиадад IV байр буюу тусгай байр эзэлсэн УБ хотын 33-р сургуулийн XII ангийн сурагч Д.Анужин, УБ хот Хобби сургуулийн химийн багш И.Энхбаяр нар Грийн Химистри ХХК-ийн шагнал, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн Улсын Химийн Олимпиадад амжилттай оролцсон УБ, 1-р сургуулийн XII ангийн сурагч Х.Батхишиг, УБ хотын 28-р сургуулийн химийн багш Ё.Байгалмаа нар Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн  нэрэмжит шагнал, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Улсын Химийн XXVII Олимпиадын багш нарын тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс шалгаран ирж, амжилттай оролцсон 29 багшид Грийн Химистри ХХК батламж, өөрийн гарын бэлгийг гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Улсын Химийн XXVII Олимпиадад амжилттай оролцсон нийт багш, оюутан, сурагчид болон олимпиадыг зохион байгуулахад оролцож ажилласан МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн багш нартаа цаашдын сургалт, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Улсын Химийн XXVII Олимпиад Зохион байгуулах Дэд Хороо

IMG_1516 IMG_1517 IMG_1518 IMG_1533 IMG_1537 IMG_1543 IMG_1546 IMG_1556

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар