Японы Сүмитомо Корпораци үүсгэн байгуулагдсанаас хойш 51 жилийн ойтойгоо золгож байна. Тус корпораци 1996 онд Азийн орнуудын ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг дэмжих зорилгоор оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгожээ. Монгол Улсын тухайд Сүмитомо Корпораци МУИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгож эхлээд 21 дэх жилтэйгээ золгож байна.
Жил бүр Сумитомо корпорацаас оюутнуудад тэтгэлэг гардуулан өгдөг бөгөөд дээрх арга хэмжээ өнөөдөр МУИС-ийн эрдмийн танхимд боллоо. Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн Дэд захирал О.Мөнхбат, Сүмитомо Корпорацийн Монгол дахь төлөөлөгч, Ерөнхий менежер Фүживара Хирото нар болоод албаны бусад хүмүүс байлцлаа.
Энэ хичээлийн жилд МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг үргэлжлүүлэн сунгасаны үндсэн дээр Сүмитомо корпорацийн нэрэмжит энэ удаагийн тэтгэлэгийн хүрээ нь Бакалаврын төгсөх ангиас бусад түвшний оюутан, магистрын түвшний оюутан хүсэлт гаргах боломжтой байхаар зарлагдсан бөгөөд бакалаврын 127 суралцагч, магистрын 8 суралцагч, докторын 4 суралцагч нийт 139 суралцагч материал ирүүлснээс 16 оюутан шинээр сонгогдон, 14 оюутан үргэлжлүүлэн нийт 30 оюутан тэтгэлэгийг хүртэж байгаа нь энэ юм.
Сүмитомо корпораци нь сонгогдсон оюутны сурлагын үзүүлэлтийг харгалзан тухайн оюутныг төгсөх хүртэл тэтгэлэгийг үргэлжлүүлэн олгодогоороо онцлогтой. Сонгон шалгаруулалтыг Улаанбаатар дахь Сүмитомо корпорацийн төлөөлөгчийн газар, МУИС-ийн оюутны алба хамтран зохион байгуулдаг.
Өнөөдрийн байдлаар сурлага сайтай боловч амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдэд олгодог уг тэтгэлгийг МУИС-иас давхардсан тоогоор 408 оюутан хүртээд байгаа юм.
Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг хүлээн авсан оюутнуудын нэрс
№ | Тэтгэлэгт оюутны нэр | Сургууль | Хөтөлбөр | Түвшин | Голч |
1. | А.Жавзмаа | ХЗС | Эрхзүй | 5 | 3,7 |
2. | М.Болор-Эрдэнэ | ХЗС | ОУ эрхзүй | 5 | 3,8 |
3. | Ц.Хосбаяр | БС | Бизнесийн удирдлага | 4 | 3,4 |
4. | Б.Ану | БС | Нягтлан бодогч | 4 | 3,6 |
5. | Б.Бат – Од | ШУС-БУС | Математик | 4 | 3,9 |
6. | П.Дашдэмбэрэл | ШУС-БУС | Материал судлал | 4 | 3,8 |
7. | Ж.Тэргэл | ШУС-ХУС | Польш хэл судлал | 4 | 3,8 |
8. | Н.Мөнхцэцэг | ШУС-ХУС | Солонгос судлал | 4 | 3,5 |
9. | Г.Баасанжаргал | ХЗС | Эрхзүй | 3 | 3,0 |
10. | Г.Манилцэцэг | ХЗС | Эрхзүй | 3 | 3,3 |
11. | Г.Дуламсүрэн | БС | Санхүү банк | 2 | 3,9 |
12. | У.Гомбосүрэн | ШУС-ХУС | Орон судлал | 2 | 3,8 |
13. | Б.Ариунаа | БС | НББ | 2 | 3,8 |
14. | Б.Буянхүү | ХЗС | Эрхзүй | 2 | 3,5 |
15. | Б.Саранчимэг | ШУС-НУС | Сэтгүүлзүй | 3 | 3,6 |
16. | З.Мишээл | ШУС-НУС | Нийгэм соёлын антропологи | 3 | 3,8 |
17. | Б.Мөнхзул | ШУС-НУС | ОУ сэтгүүлзүй | 3 | 3,7 |
18. | Э.Дарханцэцэг | БС | НББ | 3 | 3,6 |
19. | А.Номинхишиг | БС | НББ | 3 | 3,8 |
20. | Б.Оюундарь | ОУХНУС | ОУХ | 2 | 3,4 |
21. | Н.Эрдэнэболор | ШУС-БУС | Геологи | 2 | 3,4 |
22. | Т.Шинэбаяр | ШУС-ХУС | Хятад хэлний орчуулагч | 2 | 3,8 |
23. | Ч.Дөлгөөн | ХШУИС | Ерөнхий суурь | 1 | 3,8 |
24. | С.Цэдэнсодном | БС | Санхүүгийн менежмент | 1 | 3,7 |
25. | Н.Мөнхжин | БС | НББ | 1 | 3,9 |
26. | Б.Уранчимэг | БС | Ерөнхий суурь | 1 | 4,0 |
27. | А.Батчимэг | ШУС-НУС | Ерөнхий суурь | 1 | 3,7 |
28. | Ц.Солонго | БС | Бизнесийн удирдлага | 1 | 3,8 |
29. | Б.Даваасүрэн | ХШУИС | Ерөнхий суурь | 1 | 3,2 |
30. | Б.Энхномин | ОУХНУС | ОУХ | 1 | 3,7 |