АНУ-ын Чикагогийн их сургуулийн Харрисийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн Профессор, доктор Жэймс Робинсон /James Robinson/-д МУИС-ийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болно.
Тэрээр энэ үеэр “Байгууллагууд яагаад чухал вэ?- Тогтвортой хөгжилд байгууллагын засаглалын гүйцэтгэх үүрэг”/ “Why institutions matter: The role of institutional governance for sutainable development”/ сэдвээр лекц уншина.
Профессор, доктор Жэймс Робинсон нь 2004 оноос 2009 он хүртэл Харвардын их сургуулийн захиргааны профессор, 2009 оноос 2014 онд тус сургуульд Дэвид Флорэнс /David Florence/-ийн өргөмжит захиргааны профессор, 2014 оноос 2015 он хүртэл мөн сургуульд Вилбур А. Коветт /Wilbur A. Cowett/- ийн өргөмжит, захиргааны профессороор ажиллаж байжээ.
Одоо тэрээр АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн Харрисийн нэрэмжит Төрийн бодлогын сургууль болон Богота дахь Андийн Их сургуульд багшилдаг бөгөөд улс терийн эдийн засаг, харьцуулсан улс төр, улс төр- эдийн засгийн хөгжлийн чиглэлээр Латин Америк, Африкийн Сахарын цөлөөс урагш орших орнууд болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Сьерра Леон, Гаити, Колумби зэрэг улсуудад судалгаа хийдэг.
Проф. Др. Жэймс Робинсон “Улс ундэстний уналт доройтлын шалтгаан: Эрх мэдэл, хөгжил цэцэглэлт, ядуурал” номоо Проф. Др. Дарон Асимоглу /Daron Asemoglu/-гийн хамт бичсэн нь олон улсын төвшинд ендер үнэлгээ авч, олонд танил болсон. Тэрээр Лондонгийн Эдийн засаг, улс төрийн сургуульд бакалавр, Варвикийн их сургуульд магистр, Иэлийн их сургуульд докторын зэрэг тус тус хамгаалжээ. Мельбурны их сургуулийн эдийн засгийн тэнхим, Өмнөд Калифорнийн их сургууль, Бэркли дэх Калифорнийн их сургуулиудад эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны хичээлүүдийг зааж байсан.
МУИС-ийн багш, оюутнууд та бүгдийг хүрэлцэн ирж ёслолын ажиллагааг сонирхон, профессор, доктор Жэймс Робинсоны лекцийг таалан сонсохыг урьж байна.
Ёслолын ажиллагаа болон лекц МУИС-ийн 1 дүгээр байрны Дугуй танхимд 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 11:00 цагаас эхэлнэ.