“ACTA MONGOLICA” СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Share Button

ЭРХЭМ ХҮНДЭТ _________________________________ ТАНЫГ

“ACTA MONGOLICA” СЭТГҮҮЛД

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг ACTA MONGOLICA сэтгүүлийг англи хэлээр гаргаж, дэлхийн монгол судлалын төвүүдэд түгээхээр төлөвлөж байна. Тус сэтгүүлд монгол хэл, түүх, археологи, соёл, нийгэм, гүн ухаан, улс төр, эрхзүй, эдийн засаг судлалын чиглэлээр, англи хэлээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авна. Өгүүллийг мэргэжлийн судлаачдаар уншуулж, санал дүгнэлт гаргуулсны (peer-review) үндсэнд нийтлэх юм.

Сэтгүүлийн редакцийн зөвлөлийг дэлхийн монгол судлалын нэр хүндтэй эрдэмтдээр бүрдүүлэх бөгөөд бид энэхүү сэтгүүлийг олон улсын хянан магадлагаатай, хүлээн зөвшөөрөгдсөн цуврал болгохыг зорьж байна. Шаардлага хангасан өгүүллийн англи эхийг эх хэлтэн судлаачаар хянан нягтлуулсны үндсэнд хэвлэнэ.

Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:

  1. Өгүүллийн эхийг MS Word програмд Times new roman фонтоор бичнэ. Үсгийн өндөр 11, мөр хоорондын зай 1.15, хуудасны тоо А4 хэмжээгээр 10-20.
  2. Өгүүллийн номзүйг олон улсын нийтлэг жишгээр хийнэ.
  3. Эрдэм шинжилгээний өгүүлэлд хавсаргах зургийн хуулбар хэвлэлийн шаардлагад нийцсэн байна.
  4. Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл өөр газар хэвлэгдээгүй байх ёстой.

Жич: Зохиогч өөрийн ажлын харьяалал, эрдмийн цол зэрэг, холбоо барих цахим хаяг, утасны дугаарыг өгүүллийн хамт доорх хаягаар ирүүлнэ.

Өгүүлэл хүлээн авах эцсийн хугацаа: 2016.10.01

Сэтгүүлийн зөвлөл

Е-mail: infomonstudies@gmail.com

Tel: + 7730 7730 1192

Mobile: + 976-99498957

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар