Шалгарсан төслийн багийн ахлагч нарын анхааралд

Share Button

Оюутны санаачилгыг дэмжих төслийн тэтгэлгийн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн төслийн багийн ахлагч оюутнуудад зориулсан сургалт семинарыг 2016 оны 05 сарын 11-ний өдрийн 9.00 цагт МУИС –ийн Төв байрны 2 давхарын Эрдмийн заал буюу Дугуй зааланд зохион байгуулна.

Монгол Улсын Их Сургуулиас 2 – р шатын сонгон шалгаруулалтанд нийт 10 төсөл ирснээс дараах 9 төсөл зайлшгүй сайжруулах нөхцөлтэйгээр урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн байна. Үүнд:

 

Төслийн нэр
1. Green mind – 2
2. Таатай орчин таны ирээдүй
3. Унадаг дугуйтай МУИС
4. Сонсдог ном
5. Био – Ирээдүй
6.  Миний сонголт – миний ирээдүй
7. Нийгмийн ур чадварыг инженер технологийн мэдлэгтэй хослуулах нь
8. Green mind -1
9. Оюутны хөнгөлөлт – хөгжлийн карт

 

Сургалтанд ирэхдээ төслийн багийн оюутнууд дараах зүйлсийг анхаарна уу.

  1. Төслийн багийн ахлагч оюутан өөрөө заавал оролцоно. Хэрвээ тодорхой хүндэтгэх шалтгаанаар ирэх боломжгүй бол тухайн төслийг төлөөлж багийн нэг гишүүн оролцоно.
  2. Төслийн багийн ахлагч оюутан өөрийн төслийн маягтаа заавал нэг хувь хэвлэж авчирна. Төсөл тус бүр зайлшгүй сайжруулах нөхцөлтэйгээр урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн тул сургалтын үеэр нэгдсэн зөвлөмж авсны дараа зөвлөх багшаас төсөл бүрийг хэрхэн сайжруулах талаар тодорхой заавар өгөгдөх тул бичиж тэмдэглэх дэвтэртэй ирнэ үү.

Оюутны алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар