POSCO сангаас Азийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг сайжруулах зорилготой Азийн нөхөрлөл хөтөлбөрийн хүрээнд Азийн 19 улс орны их дээд сургуулиудын оюутан, залуучууд, судлаачдад тэтгэлэг олгодог бөгөөд 2004 онд МУИС POSCO TJ Park сан Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар өнөөдөр 12 дахь жилтэй золгож байна.
Энэ хугацаанд МУИС-ийн оюутнуудад жил бүр тэтгэлэгийг тасралтгүй олгож ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 225 оюутанд тус бүр 500-700 ам.долларын тэтгэлэгийг олгож оюутан суралцагчдыг дэмжиж ирсэн байдаг.
Ази тивд нэр хүнд бүхий уг тэтгэлэгт МУИС-иас энэ хичээлийн жилд 10 оюутан үргэлжлүүлэн, шинээр 5 оюутан сонгогдон POSCO сангийн тэтгэлэгийг авлаа.
Энэ удаагийн тэтгэлэгт 62 оюутан хүсэлт гарган МУИС-ийн Захирлын тушаалаар батлагдсан 7 гишүүнтэй комисс тэтгэлэг зарлахад тусгасан дараах шалгуур үзүүлэлтийг хангасан 5 оюутныг шалгаруулсан болно. Тэтгэлэгт оюутан шалгаруулахдаа POSCO сангийн A Scholar Selection Policy of POSCO ASIA Fellowship, МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгийн нийтлэг журам-ыг баримтлан сонгон шалгаруулдаг.
Шалгуур үзүүлэлт:
- МУИС-ийн идэвхитэй төлөвийн бакалаврын 2 ба 3-р түвшний суралцагч байх,
- Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
- Улиралд 15-аас багагүй багц цагийн хичээл судласан байх,
- Хүмүүнлэг болон нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг байх,
- Үүнтэй адилтгах өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх
Шинээр сонгогдсон оюутнуудын хувьд бүгд өөрсдийн ирээдүйн мэрэгжлээ сонгосон, сурлага сайтай, өндөр голчтой, нийгмийн идэвхитэй, үзэл бодлоороо нэгдсэн оюутны нэр хүндтэй клубуудыг удирдан зохион байгуулагч, чишлүүлэгч оюутнууд бөгөөд нэрэмжит тэтгэлэгийн зорилгод бүрэн нийцэж, ирээдүйд улс орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц боловсон хүчин болно гэдэгт итгэлтэй байна.
БНСУ-ын Поско сангийн нэрэмжит тэтгэлэг
авах суралцагчдын нэрс
/2015-2016 оны хичээлийн жил/
Овог нэр |
Мэргэжил / Сургууль |
Голч оноо | Түвшин | Тэтгэлэг төлөв | |
1. | Пүрэвбаатар Номин | Олон улсын харилцаа
Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль |
3.8 | 2 | шинээр |
2. | Дамдинсүрэн Мөнхтамир | Нийгэм соёлын антропологи Шинжлэх ухааны сургууль | 3.7 | 3 | шинээр |
3. | Идэрцогт Нинжин | Герман судлал
Шинжлэх ухааны сургууль |
3.7 | 3 | шинээр |
4. | Энх-Амгалан Элбэгжаргал | Эдийн засаг
Шинжлэх ухааны сургууль |
3.7 | 3 | шинээр |
5. | Батсүлд Оюунболд | Эрхзүй
Хуульзүйн сургууль |
3.7 | 3 | шинээр |
6. | Дашравдан Хулан | Эрхзүй
Хуульзүйн сургууль |
3.0 | 5 | үргэлжлэх
|
7. | Баярсайхан Бат-Эрдэнэ | Сэтгэл судлал
Шинжлэх ухааны сургууль |
3.7 | 4 | үргэлжлэх
|
8. | Түвшинжаргал
Дашбаатар |
Нийгмийн ажил
Шинжлэх ухааны сургууль |
3.6 | 4 | үргэлжлэх
|
9. | Хашбат
Баасанжаргал |
Эрхзүй
Хуульзүйн сургууль |
3.0 | 3 | үргэлжлэх
|
10. | Гиваасүрэн
Хулан |
Олон улсын сэтгүүл зүй
Шинжлэх ухааны сургууль |
3,9 | 3 | үргэлжлэх
|
11. | Ундрал
Усгал |
Олон улсын харилцаа
Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль |
3,8 | 3 | үргэлжлэх
|
12. | Батзориг Булганхүү | Эдийн засаг
Шинжлэх ухааны сургууль |
3.6 | 3 | үргэлжлэх
|
13. | Ганбат
Шинэсар |
Улс төр судлал
Шинжлэх ухааны сургууль |
3.6 | 3 | үргэлжлэх
|
14. | Жамъянсүрэн Энхбаяр | Санхүү эдийн засаг Бизнесийн сургууль | 3,5 | 3 | үргэлжлэх
|
15. | Батхуяг Баатарцогт | Эрх зүй
Хуульзүйн сургууль |
3,3 | 3 | үргэлжлэх
|