Өнгөрсөн оны 10 дугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдсон Азийн Оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд манай МУИС-ын шатрын баг хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл бидний амжилтын буухиа үргэлжилсээр 2016 оны 4 сарын 9-өөс 15-ны хооронд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо зохиогдсон Оюутны Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 17 орны эрэгтэй, эмэгтэй 82 гадаадын их дээд сургуулийн өсөж дэвжиж яваа мэргэжлийн өндөр түвшний мэргэжлийн шигшээ багийн тамирчидтай өрсөлдсөн бөгөөд ОУХНУС-ийн оюутан Дэлхийн Шатрын Холбооны Мастер Б.Ану 5 оноотой 15 дугаар байр, НУС-ийн оюутан Спортын Мастер Б.Ариунбүүвэй 5 оноотой 18 дугаар байр тус тус эзэлж багаараа 9 дүгээр байрт орлоо.
Манай тамирчид өнгөрсөн 02 дугаар сард болсон Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр тус тэмцээнд оролцох эрхээ авснаар тус тэмцээнд оролцсон билээ.
Уг тэмцээнд явахад тусалж дэмжсэн МУИС-ын хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье.


[gview file=”http://student.num.edu.mn/wp-content/uploads/2016/05/chessResultsList.pdf”]
[gview file=”http://student.num.edu.mn/wp-content/uploads/2016/05/chessResultsList-2.pdf”]