МУИС-ийн гадаад оюутны соёлын өдөрлөг болно

Share Button

МУИС-ийн Олон улсын оюутнуудын соёлын өдөрлөгийн удирдамж

Үйл ажиллагааны ерөнхий танилцуулга: Энэ өдөрлөгөөр МУИС-д суралцаж байгаа 10 гаруй орны гадаад оюутнуудын төлөөлөл цугларч, тухайн орны талаар товч танилцуулга, үндэсний хувцас, хоолыг сурталчилах, урлагийн тоглолт үзүүлэх арга хэмжээ болно.

Өдөрлөгийн зорилго: Монголд суралцаж буй гадаад оюутнуудын нийгмийн оролцоогнэмэгдүүлэх, тэдэнд сурч боловсрох сэдлийг төрүүлэх, өөрийн улс төдийгүй бусад улс орны зан заншил, соёлын талаарх ойлголт өгөх, танилцуулах, оюутан хоорондынхарилцааг гүнзгийрүүлэх зорилготойгоор ОА, МУИСОХ хамтран зохион байгуулна.
Хэзээ: 2016 оны 05 дугаар сарын 18 ны 12-16 цагийн хооронд
Хаана : МУИС-ийн хичээлийн 1-р байрны урд талбай
poster copy
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар