БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар, Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль хамтран Цахилгаан соронзонгийн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт хичээлийн 3 байрны 217 тоотод үзэглэнэ.