МУИС-ийн Оюутны Алба, МУИСОХ, хамтран зохион байгуулсан “Олон улсын соёлын өдөр”-т МУИС-д суралцаж буй Лаос /БНАЛАУ/, Ветьнам, Өмнөд Солонгос, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Хятад, ОХУ, Польш, Афганистан болон Монгол гэсэн 10 орны оюутан залуус оролцож үндэснийхээ гоёлоор гангарч, улс орныхоо тив дэлхийгээс ялгарах цор ганц шинжийг агуулсан ардын, уламжлалт үзүүлбэрүүдийг болон нэрийн хоолыг бэлтгэн ирж арга хэмжээг зорин ирсэн үзэгч, зочдод хийгээд нөхөддөө танилцууллаа.
Энэ үеэр орон орны хоолноос гадна уламжлалт тоглоом наадгай, түүхэн бэлгэдэлт эдлэл хэрэгслүүд үзүүлэнд тавигдсан. Мөн дуу, зохиомж хослуулсан ОХУ, нутаг орноо санагалзсан сэтгэл мэдрэмжийг бусдад өгсөн Ветьнам дуучин охин гээд үзүүлбэр бүрт хэлэх үг орших олон авьяастнууд бидэнтэй мөр зэрэгцэн суралцаж буй ажээ.
Соёл сурталчилах өдөрлөгт олон хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирэхдээ үндэснийхээ хувцсаар гоёж, олон нэр төрлийн хоол бэлтгэсэн, мөн мэндчилгээ, урлагийн тоглолтод өндөр оноо авсан зэрэг үзүүлэлтийг нэгтгэн үзэхэд БНСУ улсын оюутнууд Тэргүүн байранд шалгарч манлайлсан бол удаах байранд Лаос-ын оюутнууд тус тус шагналт байр эзэллээ.
- Шилдэг зохион байгуулалттай улс БНАСАУ
- Шилдэг урлагийн тоглолт ӨМӨЗО /Хятад/
- Шилдэг хоол хийсэн баг БНСВУ
- Шилдгийн шилдэгээр БНСУ, БНАЛАУ улсын оюутнууд тус тус шалгарлаа.
МУИС нь үндэсний их сургууль болохынхоо хувьд олон улсаас элсэн суралцагчдын тоог нэмэгдүүлэхдээ одоо суралцаж буй оюутнууддаа чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээс эхлэх хэрэгтэй гэсэн бодол төрсөн ч өнөөдрийн арга хэмжээ оюутан бүрт инээд бэлэглэсэн хором мөчийг тэдний МОНГОЛД гэх дурсамжид нь хадгалуулж чадсанаараа бахдам байлаа.