Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.5 дах заалтад өөрчлөлт оруулж, “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15” ны өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан.
2016 оны хувьд Улсын их баяр наадам болох бүх нийтийн амралтын өдрүүд Даваа /7.11/, Мягмар /7.12/, Лхагва /7.13/, Пүрэв /7.14/, Баасан /7.15/ гаригуудад таарч байна.
Иймээс нийт багш нарын “Боловсролын тухай” хуулийн 43.1.2.-д заасан 33 хоног, “Хөдөлмөрийн тухай” хуульд заасан нэмэгдэл 15 хоног, нийт 48 хоногийн ээлжийн амралт 2016 оны 06 дугаар сарын 13-наас эхэлж, 2016 оны 08 дугаар сарын 25-нд дуусгавар болж байгааг мэдэгдье.
ЗХШҮА