МУИС-ийн үйлчилгээний нэгдсэн стандарт танилцуулах сургалт болно

Share Button

Зорилго.  “МУИС-ийн үйлчилгээний нэгдсэн стандарт”-ыг танилцуулах уулзалт, сургалтыг хэд хэдэн үе шаттай зохион байгуулна. Уг стандарт нь МУИС-ийн захирлын 5 дугаар сарын 20-ны А\133 тоот тушаалаар батлагдсан. МУИС-ийн үйлчилгээний нийт бие бүрэлдэхүүнд танилцуулах ажлыг эхлүүлээд байна. Үйлчилгээний стандартын анхны танилцуулгыг 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 10 цагаас Хангамж үйлчилгээний бүх ажилтан, албан хаагчдын хүрээнд зохион байгууллаа. Дараагийн шатанд Оюутны алба, Сургалтын нэгдсэн алба, Мэдээллийн технологийн алба, Санхүү эдийн засгийн алба болон нийт захиргааны ажилтан, албан хаагчдад танилцуулах юм.

Танилцуулга:  МУИС-ийн дэд захирал проф О.МӨНХБАТ

Хугацаа: 2016 оны 06 сарын 28-ны өдөр 15:00 цагаас 320 тоот танхимд зохион байгуулна.

Уулзалтанд оролцох алба, хэлтэс: Оюутны алба, Сургалтын нэгдсэн алба, Мэдээллийн технологийн алба

Уулзалт, сургалтанд танилцуулах зүйл: Уг үйлчилгээний стандартын хэлэлцэгдэн батлагдсан байдал, стандартын бүтэц, зорилго, МУИС-ийн үйлчилгээний нийт бие бүрэлдэхүүнд тавих стандартын нийтлэг шаардлага, Үйлчилгээний ажилтны харилцаа, хандлага, Үйлчилгээний ажилтны гадаад төрх, хувцаслалт, Ажлын байранд мөрдөх дэг, Үйлчлүүлэгчийн санал гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, Үйлчлүүлэгчийг мэдээллээр хангах, Стандартын хэрэгжилтийг хэрхэн хангах талаар танилцуулга хийгдэнэ.

Сургалтын үеэр оролцогчдод үйлчилгээний хэвлэмэл стандартыг тараана.

Оюутны алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар