МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын элсэлтийн бүртгэл 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 09 дугаар сарын 4-ны өдрийг хүртэл http://burtgel.num.edu.mn/ хаягаар зөвхөн цахим хэлбэрээр явагдана. Элсэлтийн шалгалтын товыг бүрэлдэхүүн сургуулиас бүртгэлийн сайт (www.burtgel.num.mn) болон бүргүүлэгчийн цахим шуудангийн хаягаар дамжуулж мэдэгдэнэ.
Шалгалтыг заасан хугацаанд өөрийн биеэр ирж өгнө. Шалгалтанд тэнцэгч нь харъяа бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд очиж бүртгүүлэн, элсэлтээ баталгаажуулж сургалтын нэгдсэн цахим системд нэвтрэх эрх, суралцах хичээл, багшаа сонгож, сургалтын суурь хураамж болон сонгосон хичээлийн төлбөрөө цахим хэлбэрээр төлнө. Хичээл 9 дүгээр сарын 19-нд эхэлнэ. Бүртгүүлэхээс өмнө МУИС-ийн элсэлтийн журамтай танилцана уу.
Бүрдүүлэх материал
Цахим хэлбэрээр бүртгүүлэхийн өмнө дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж файл хэлбэрээр бэлтгэсэн байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг http://burtgel.num.edu.mn/ сайтнаас авна уу) Үүнд:
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
- Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралтын хамт /PDF файлаар/
- Докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралт мөнмагистрын диплом, хавсралтын хамт /PDF файлаар/
- Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)
Бүртгэлийн хураамж:
Монгол улсын иргэн 25.000 төгрөг /онлайнаар төлөх/
Холбоо барих:
Дараах утаснуудад холбогдона уу. Үүнд:
Элсэлтийн процессын талаар: МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн 321983, Сургалтын нэгдсэн албаны 77307730-1121,
Бүртгэлийн систем, болон бүртгэлийн хураамжтай холбоотойгоор Мэдээллийн технологийн албаны 77307730-1151, 1152, 1153, 1154
Хөтөлбөр, сургалтын талаарх мэдээллийг харъяа сургуулийн сургалтын албанаас:
- Шинжлэх ухааны сургууль: 77307730-210, 2104, 2105, 2106, 2107
- Бизнесийн сургууль: 77307730-4104, 4106
- Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль: 77307730-3108
- Хууль зүйн сургууль: 77307730-3503, 3501, 3518
- Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль: 77307730-5103
МУИС-ийн Магистр, Докторын сургалтын 2016-2017 оны хичээлийн жилд элсэлт авч сургалт явуулах мэргэжлийн чиглэл:
2016-2017 оны хичээлийн жилийн намрын улиралд элсэлт авах
магистр, докторын хөтөлбөрүүд
№ | МУИС-ийн Бүрэлдэхүүн сургууль | Сонгох боломжтой хөтөлбөр | |
1 | Шинжлэх Ухааны Сургууль-Байгалийн ухааны салбар | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт:
Математикийн боловсрол , Химийн боловсрол , Физикийн боловсрол , Газарзүйн боловсрол, Геологи, Геофизик, Байгаль орчны зайнаас тандан судлал, Математик, Биологи, Биофизик, Биохими, Экологи, Хими, Газрын кадастр, Газар зүй, Физик, Газар зохион байгуулалт, Хот ба бүс нутгийн төлөвлөлт, Биотехнологи, Хөрс судлал. |
|
Магистрын хөтөлбөрт:
Математикийн боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Химийн боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Физикийн боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Газарзүйн боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Геологи /мэргэжлийн, судалгааны/, Геофизик /мэргэжлийн, судалгааны/, Байгаль орчны зайнаас тандан судлал /мэргэжлийн, судалгааны/, Математик /мэргэжлийн, судалгааны/, Биологи /судалгааны/, Биофизик /судалгааны/, Биохими /судалгааны/, Экологи /судалгааны/, Хими /судалгааны/, Газрын кадастр /судалгааны/, Газар зүй /судалгааны/, Физик /судалгааны/, Газар зохион байгуулалт /судалгааны/, Хот ба бүс нутгийн төлөвлөлт /судалгааны/, Биотехнологи /судалгааны/, Хөрс судлал /судалгааны/ Сансар судлал |
|||
Докторын хөтөлбөрт:
Биологи /өдөр, эчнээ/, Экологи /өдөр, эчнээ/, Хими /өдөр, эчнээ/, Газар зүй /өдөр, эчнээ/, Геологи /өдөр, эчнээ/, Геофизик /өдөр, эчнээ/, Физик /өдөр, эчнээ/, Математик /өдөр, эчнээ/, Биохими /өдөр, эчнээ/. |
|||
2 |
Шинжлэх Ухааны Сургууль-Нийгмийн ухааны салбар |
Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт:
Антропологи, Археологи, Нийгмийн ажил, Социологи, Сэтгүүл зүй, Улс төр судлал, Эдийн засаг, Сэтгэл судлал. |
|
Магистрын хөтөлбөрт:
Антропологи /мэргэжлийн, судалгааны/, Сэтгүүл зүй /мэргэжлийн, судалгааны/, Ниймгийн ажил /мэргэжлийн, судалгааны/, Социологи /мэргэжлийн, судалгааны/, Улс төр судлал /мэргэжлийн, судалгааны/, Эдийн засаг /мэргэжлийн, судалгааны/ Археологи /судалгааны/, Боловсрол судлал /судалгааны/, Сэтгэл судлал /судалгааны/. |
|||
Докторын хөтөлбөрт:
Боловсрол судлал /өдөр, эчнээ/, Археологи /өдөр, эчнээ/, Эдийн засаг /өдөр, эчнээ/, Улс төр судлал /өдөр, эчнээ/, Сэтгэл судлал, /өдөр, эчнээ/, Социологи /өдөр, эчнээ/, Антропологи /өдөр, эчнээ/, Сэтгүүл зүй /өдөр, эчнээ/, Ниймгийн ажил /өдөр, эчнээ/. |
|||
3 | Шинжлэх Ухааны Сургууль-Хүмүүнлэгийн ухааны салбар | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт:
Гадаад хэлний боловсрол, Шашин судлал, Олон улс орон судлал, Философи, Гадаад хэлний орчуулга, Хэл шинжлэл, Гадаад хэл, шинжлэл, Утга зохиол судлал, Буддын гүн ухаан, Түүх, Урлаг судлал. |
|
Магистрын хөтөлбөрт:
Гадаад хэлний боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Шашин судлал /мэргэжлийн, судалгааны/, Олон улс орон судлал /мэргэжлийн,судалгааны/, Философи /мэргэжлийн, судалгааны/, Гадаад хэлний орчуулга /мэргэжлийн, судалгааны/, Хэл шинжлэл /мэргэжлийн, судалгааны/, Гадаад хэл, шинжлэл /мэргэжлийн, судалгааны/, Утга зохиол судлал /мэргэжлийн, судалгааны/, Буддын гүн ухаан /судалгааны/, Түүх /судалгааны/, Урлаг судлал /судалгааны/. |
|||
Докторын хөтөлбөрт:
Урлаг судлал /өдөр, эчнээ/, Шашин судлал /өдөр, эчнээ/, Түүх /өдөр, эчнээ/, Олон улс орон судлал /өдөр, эчнээ/, Философи /өдөр, эчнээ/, Хэл шинжлэл /өдөр, эчнээ/, Гадаад, хэл шинжлэл /өдөр, эчнээ/, Утга зохиол судлал /өдөр, эчнээ/, Буддын гүн ухаан /өдөр, эчнээ/. |
|||
4 | Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт:
Мэдээллийн технологи, Өгөгдлийн сангийн загварчлал, удирдлага, Програм хангамж, Мэдээллийн систем, Биоинформатик, Компьютер-хэл шинжлэл, Компьютерийн сүлжээ, Электроник, Сэргээгдэх эрчим хүч, Хүрээлэн буй орчин судлал, Хэрэглээний хими, Химийн инженерчлэл, Байгаль орчныг хамгаалах технологи, Материал судлал, шинэ материалын технологи, Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл, Био-инженерчлэл, Цөмийн эрчим хүч, Цөмийн технологи, Ойн аж ахуй, ой зохион байгуулалт, Статистик, Хэрэглээний математик, Цаг уур, Ус судлал. |
|
Магистрын хөтөлбөрт:
Мэдээллийн технологи/судалгааны/, Өгөгдлийн сангийн загварчлал, удирдлага /судалгааны/, Програм хангамж /судалгааны/, Мэдээллийн систем /судалгааны/, Биоинформатик /судалгааны/, Компьютер-хэл шинжлэл /судалгааны/, Компьютерийн сүлжээ /судалгааны/, Электроник /судалгааны/, Сэргээгдэх эрчим хүч /судалгааны/, Хүрээлэн буй орчин судлал /судалгааны/, Хэрэглээний хими /судалгааны/, Химийн инженерчлэл /судалгааны/, Байгаль орчныг хамгаалах технологи /судалгааны/, Материал судлал, шинэ материалын технологи /судалгааны/, Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл /судалгааны/, Био-инженерчлэл /судалгааны/, Цөмийн эрчим хүч /судалгааны/, Цөмийн технологи /судалгааны/, Ойн аж ахуй, ой зохион байгуулалт /мэргэжлийн, судалгааны/, Статистик /мэргэжлийн, судалгааны/, Хэрэглээний математик /судалгааны/, Цаг уур /судалгааны/, Ус судлал /судалгааны/. |
|||
Докторын хөтөлбөрт:
Програм хангамж /өдөр/, Компьютерийн ухаан /өдөр/, Хүрээлэн буй орчин судлал /өдөр/, Хэрэглээний хими /өдөр/, Цөмийн технологи /өдөр, эчнээ/, Ойн аж ахуй, ой зохион байгуулалт /өдөр, эчнээ/, Нано шинжлэх ухаан, инженерчлэл /өдөр/, Био-инженерчлэл /өдөр/, Хэрэглээний математик /өдөр/, Цаг уур /өдөр/ |
|||
5 | Бизнесийн сургууль | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт:
Бизнесийн удирдлага |
|
Магистрын хөтөлбөрт:
Санхүү банк даатгал /мэргэжлийн, судалгааны/, Нягтлан бодох бүртгэл /мэргэжлийн, судалгааны/, Маркетинг /мэргэжлийн, судалгааны/, Менежмент /мэргэжлийн, судалгааны/, Худалдаа /мэргэжлийн, судалгааны/, Аялал жуулчлалын менежмент /мэргэжлийн, судалгааны/, Зочлох үйлчилгээ /мэргэжлийн, судалгааны/, Гадаад худалдаа, гаалийн удирдлага /мэргэжлийн, судалгааны/, Хөрөнгийн үнэлгээ /мэргэжлийн, судалгааны/. |
|||
Докторын хөтөлбөрт:
Бизнесийн удирдлага /өдөр/ |
|||
6 | Хууль Зүйн Сургууль | Магистрын хөтөлбөрт:
Эрхзүй /мэргэжлийн, судалгааны/, Олон улсын эрх зүй /мэргэжлийн, судалгааны/. |
|
Докторын хөтөлбөрт:
Эрх зүй /өдөр/ |
|||
7 | Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт:
Олон улсын харилцаа, Бүс нутаг судлал, Нийтийн удирдлага. |
|
Магистрын хөтөлбөрт:
Олон улсын харилцаа /мэргэжлийн, судалгааны/, Бүс нутаг судлал /мэргэжлийн, судалгааны/, Нийтийн удирдлага /мэргэжлийн, судалгааны/. |
|||
Докторын хөтөлбөрт:
Олон улсын харилцаа /өдөр/ |
|||
8 | Орхон сургууль | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт:
Боловсрол судлал, Гадаад хэлний боловсрол, Санхүү, банк, даатгал, Менежмент |
|
Магистрын хөтөлбөрт:
Боловсрол судлал /мэргэжлийн/, Гадаад хэлний боловсрол /мэргэжлийн/, Нягтлан бодох бүртгэл /судалгааны/, Санхүү, банк, даатгал /судалгааны/, Менежмент /судалгааны/. |
|||
9 | Завхан сургууль | Магистрын хөтөлбөрт:
Нягтлан бодох бүртгэл /мэргэжлийн/, Санхүү, банк, даатгал /мэргэжлийн/, Маркетинг /мэргэжлийн/ Менежмент /мэргэжлийн/, Худалдаа /мэргэжлийн. |