Солонгосын Стандартын Ассоциаци болон МУИС хамтран зохион байгуулж байгаа Олон улсын стандартын талаарх лекцэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Солонгосын Стандартын Ассоциацийн ерөнхийлөгч Пэк Сүхён болон Хан Янг Их сургуулийн профессор Бёнг Ванжо нар “The market seems to know the global standard”, “National Development Strategy for Smart & Green IoT Mongolia” сэдвээр тус тус илтгэл тавина.
Хэзээ: 2016-08-15 16.00-18.00 цагт
Хаана: МУИС хичээлийн 3 байрны 331 тоотод
Мөн тус лекцэнд БНСУ-ын Сөүл хотын Аж үйлдвэрлэл их сургуулийг холбох төвийн удирдлагууд болон 20 гаруй их сургуулийн профессорууд оролцно. Туршилт, судалгаа шинжилгээний, стандартчилал хэмжил зүйн чиглэлээр БНСУ-ын холбогдох байгууллагууд болон сургуулиудтай хамтран ажиллах сонирхолтой хүмүүс өргөнөөр оролцохыг хүсье.