Монгол Улсын Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулийн дагуу төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөл нь дараах гишүүдээс бүрдэж байхаар тогтоосон байна. Үүнд:
- Үүсгэн байгуулагчийн төлөөлөл – нийт гишүүдийн 30% (Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно)
- Багш, оюутны төлөөлөл – нийт гишүүдийн 20% (тухайн сургуулийн багш нарын хурлаас 2 жилийн хугацаагаар, харин оюутны төлөөллийг оюутны хурлаас 1 жилийн хугацаагаар сонгоно)
- Төгсгөгчдийн төлөөлөл – нийт гишүүдийн 10% (тухайн сургуулийг төгсгөгчдийн хурлаас 3 жилийн хугацаагаар сонгоно)
- Хараат бус гишүүд – нийт гишүүдийн 40% (анхны хараат бус гишүүдийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 6 жилийн хугацаатай томилж, түүнээс цаашид Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу Удирдах зөвлөл тодруулж батламжилна)
Ийнхүү Боловсролын тухай хуулийн 28.1.2, Дээд боловсролын тухай хуулийн 111.1, 111.2 дахь заалтыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/268 дугаар тушаалаар төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын Удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, томилох журам, МУИС-ийн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний нэрсийг баталсан байна.