Ерөнхий зохион байгуулагч: Австралийн Үндэсний Их Сургуулийн Монгол Судлалын Хүрээлэн
Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Их Сургууль
Монгол Судлалын Үндэсний Зөвлөл
Монгол Улс дахь Австралийн Элчин Сайдын Яам
Хэзээ, хаана: 2016 оны 8 дугаар сарын 18-ны 13 цагт Туушин Бест Вестерн зочин буудал, Сүлд танхим
Австралийн Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Их Сургуультай хамтран Mongolia Update буюу Монголын орчин үеийн эдийн засаг, улс төр, нийгмийн асуудлын талаарх нээлттэй илтгэлийг 3 дахь удаагаа танилцуулж байна. Австралийн Үндэсний Их Сургууль дахь Монгол судлалын хүрээлэн нь хоѐр жил тутам тус арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд Австралийн засгийн газар, бизнесийн байгууллага, эрдэмтэн судлаач, ард иргэдэд Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөх зорилготой юм.
Энэ удаагийн нээлттэй илтгэл нь анх удаагаа Монголд болж байгаагаараа онцлогтой. Тус илтгэлд Австрали улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Лангтри, мөн НҮБ-д Монгол улсыг төлөөлж байсан Ж.Энхсайхан, Боловсрол соѐл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Австрали улс дахь Монголын элчин сайд асан Р.Болд, Монгол улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан С.Оюун, Гадаад хэргийн сайдын зөвлөх О.Машбат зэрэг нэртэй улс төрч, судлаач нар өнөөгийн улс төр, нийгэм, элийн засаг, үндэсний аюулгүй байдлын талаар сонирхолтой илтгэл тавих юм. Тус илтгэл нь олон нийтэд нээлттэй байх юм.
Австралийн Үндэсний Их Сургууль дахь Монгол судлалын хүрээлэн нь 2012 онд байгуулагдсан бөгөөд жил бүр Монгол судлаач эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал, Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдал сэдэвт олон улсын хурал, монгол хэлний сургалтыг амжилттай зохион байгуулж байна.