Бүгд Найрамдах Солонгос улсын “Дунг Ин” форум, “Гаули” ХХК хамтран 2010 оноос хойш МУИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгож ирсэн бөгөөд тэтгэлэгийн гол зорилго нь нийгмийн идэвхитэй, сурлага сайтай хэдий ч ар гэрийн гачигдлаар төлбөрөө төлөх боломж муутай бүтэн болон хагас өнчин суралцагчдыг дэмжих зорилготой.
Шинээр тэтгэлэг олгох оюутны тоо: 1
Тавигдах шаардлага:
1. МУИС-ийн идэвхитэй төлөвийн суралцагч байх,
2. Бакалаврын 2 болон түүнээс дээш түвшний суралцагч байх
3. Сурлагын голч оноо 3.5 буюу түүнээс дээш байх,
4. Солонгос хэлний хөтөлбөрийн суралцагч бол давуу тал болно
Бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл:
1.Дүнгийн албан ёсны тодорхойлолт
2.Ар гэрийн гачигдалтай байдлыг илтгэсэн бичиг баримт /бүтэн болон хагас өнчин, ар гэрийн гачигдалтай г.м/
3.Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар
4.”Миний зорилго-Миний ирээдүй” сэдэвт эссэ бичлэг
5. Бөглөсөн хүсэлт гаргах хуудас эндээс татах
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/08/GAULI-SCHOLARSHIP-APPLICATION-FORM-Photo.docx”]
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 8 сарын 29-ний 11 цаг
Материал хүлээн авах газар: Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж, МУИС хичээлийн төв байр, 219 тоотод хүлээлгэн өгнө.
Оюутны алба

