Их, дээд сургууль, коллежид багшлах эрх олгох суралтанд суух багш нарын анхааралд
“Сургах зүйн боловсрол олгох дээд курс”-т суух багш нар дараах материалыг бүрдүүлж ирнэ үү. (Их, дээд сургууль, коллежид багшлах эрх олгох суралт тул магистраас дээш зэрэгтэй байх.)
- Дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулна. Магистр, докторын аль нэг/
- Иргэний үнэмлэхний хуулбар /баталгаажуулах шаардлагагүй/
- Ажлын газрын тодорхойлолт
- 2016-09-10-аас эхлэн /Бямба гариг бүр/ 10.00-14.50-ын хооронд Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн хажуу дахь 449 тоотод хичээллэнэ.
- Сургалтын төлбөр болох 220,000 төгрөгийг ХААН банк- 504 112 3790 дансанд тушаана уу. Жич: төлбөрийн зориулалт гэдэг дээр сургах зүйн курсын төлбөр гэж бичээд овог нэр, регистр, сургуулиа тодорхой бичнэ үү. Бүртгүүлэхдээ баримтаа авч ирнэ.
- Эхний 30 хүнийг бүртгэнэ. 2016.08-29-нөөс 2016.09.09-нийг хүртэл ажлын өдрүүдэд 10.00-16.00 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байр 448 тоотод буюу Боловсрол, сэтгэл судлалын тэнхим дээр бүртгэнэ.
Боловсрол, сэтгэл судлалын тэнхим
Утас: 99255594, 99202180