МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын элсэлтийн бүртгэл 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 09 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл http://burtgel.num.edu.mn/ хаягаар цахим хэлбэрээр явагдаж байгаа тул оюуны хөрөнгийг эрхэмлэгч та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
МУИС нь элсэлтийн шалгалтын товыг сургуулийн бүртгэлийн сайт (www.burtgel.num.mn) болон бүргүүлэгчийн цахим шуудангийн хаягаар дамжуулж мэдэгдэнэ. Элсэгч нь элсэлтийн шалгалтаа өөрийн биеэр өгөх бөгөөд шалгалтад тэнцсэн тохиолдолд харьяа бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд очиж бүртгүүлж, элсэлтээ баталгаажуулна. Ингэснээр та сургалтын нэгдсэн систем буюу SISI -д нэвтрэх эрх, суралцах хичээл, багшаа сонгох боломжтой болно.
Дашрамд дурьдахад МУИС-д элсэгч та сургалтын суурь хураамж болон сонгосон хичээлийн төлбөрөө цахим хэлбэрээр төлөхийг анхаарна уу.
Бүрдүүлэх материал
Цахим хэлбэрээр бүртгүүлэхийн өмнө дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж файл хэлбэрээр бэлтгэсэн байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг http://burtgel.num.edu.mn/ сайтнаас авна уу) Үүнд:
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
- Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралтын хамт /PDF файлаар/
- Докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралт мөнмагистрын диплом, хавсралтын хамт /PDF файлаар/
- Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)
Бүртгэлийн хураамж:
Монгол улсын иргэн 25.000 төгрөг /онлайнаар төлөх/
Холбоо барих:
Дараах утаснуудад холбогдона уу. Үүнд:
Элсэлтийн процессын талаар: МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн 321983, Сургалтын нэгдсэн албаны 77307730-1121,
Бүртгэлийн систем, болон бүртгэлийн хураамжтай холбоотойгоор Мэдээллийн технологийн албаны 77307730-1151, 1152, 1153, 1154
Хөтөлбөр, сургалтын талаарх мэдээллийг харъяа сургуулийн сургалтын албанаас:
- Шинжлэх ухааны сургууль: 77307730-210, 2104, 2105, 2106, 2107
- Бизнесийн сургууль: 77307730-4104, 4106
- Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль: 77307730-3108
- Хууль зүйн сургууль: 77307730-3503, 3501, 3518
- Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль: 77307730-5103
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/08/2016.pdf”]