Шинэ элсэгчдэд зориулсан чиглүүлэх, танилцуулга өдөрлөг болж байна

Share Button

МУИС-д 2016-2017 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан чиглүүлэх, танилцуулах өдөрлөг амжилттай эхэллээ. Энэхүү өдөрлөгт оролцосоноор элсэгч та МУИС-аас үзүүлж буй үйлчилгээ, сургалт, хичээл сонголттой холбоотой мэдээ мэдээлэл, СиСи мэдээллийн систем түүний хэрэглээ, номын сангийн үйлчилгээ, оюутны байгууллага клубуудын талаарх мэдээлэл зөвлөгөөг цогцоор авах юм.

Элсэгч нарт зориулж Голомт, Хаан банк карт нээх, нийгмийн даатгал /эрүүл мэндийн/ даатгалын үйлчилгээг дээрх өдөрлөгөөр  үзүүлж байна. Оюутан залуус маань 08 сарын 25-31-ны хооронд үргэлжлэх энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирж мэдээлэл авангаа эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ нээлгэх боломжтой.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн элсэгч түүний эцэхчүүд сургуулийн үйл ажиллагаа, сургалтын арга барил, судлах хичээл төлбөр санхүүгийн талаарх мэдээллийг нэг цэгийн үйлчилгээгээр авч байгаа нь цаг хэмнэсэн зөв зүйл болсон байна хэмээж байлаа.

МУИС-ийн нийт оюутан залуус, шинээр элсэн суралцагт нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд сурлагын амжилт хүсэе. 

14059990_856119311156131_233428726_o

IMG_9603


IMG_9576

IMG_9606

IMG_9580

IMG_9585

IMG_9599

IMG_9600

IMG_9607

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар