Чиглүүлэх, танилцуулга өдөрлөг үргэлжилж байна

Share Button

МУИС-д 2016-2017 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан чиглүүлэх, танилцуулах өдөрлөг амжилттай үргэлжилж байна. Энэхүү өдөрлөгт оролцсоноор оюутанд үзүүлэх дэмжлэг үйлчилгээ, сургалт, хичээл сонголттой холбоотой зөвлөгөө мэдээлэл, Сиси мэдээллийн систем түүний хэрэглээ, номын сангийн үйлчилгээ, оюутны байгууллага, клубийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч байна.
Одоогийн байдлаар 2200-гаад элсэгчид үйлчлүүлсэн. 8 сарын 25-наас 28-ны хооронд ШУС, Бизнесийн сургууль, ХШУИС-ийн элсэгчид хамрагдсан бол маргааш буюу 8 сарын 29-нд Хууль зүйн сургууль, ОУХНУС, 8 сарын 30-нд бүрэлдэхүүний зөвлөх багш нар хамрагдана.

image


image

image

imageimage

image

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар