МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын хөтөлбөр Бүгд Найрамдах Солонгос Улсын “Хансунг Их Сургуультай” хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 1 сарын хугацаанд Хансунг Их Сургуульд сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдах сонгон шалгаруулалт зарлаж байна. Тэтгэлгийн зорилго нь магистрын оюутныг нийтийн удирдлагын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, судалгааны өгүүлэл бичихэд дэмжих зорилготой. Тэтгэлэгт Солонгос улсад ирэх очих онгоцны тийз, байрны зардал болон хэрэглээний зардал багтсан болно.
Шинээр тэтгэлэг олгох оюутны тоо: 1
Хамрагдах хугацаа: 2017 оны 1 сард
Тавигдах шаардлага:
- Нийтийн удирдлагаар суралцаж буй магистрын түвшний суралцагч байх
- Сурлагын голч оноо 3.0 буюу түүнээс дээш байх,
- Англи,Солонгос хэлнийаль нэгээр судалгаа хийх чадвартай
Бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл:
1.Дүнгийн албан ёсны тодорхойлолт
- Хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт
2.Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар
- Бөглөсөн хүсэлт гаргах хуудас эндээс татах
- Хансунг Их Сургуульд ажиллах судалгааны ажлын төлөвлөгөө
5.Өөрийн судалгааны ажлын тухай товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байна).
Шалгаруулалтыг Нийтийн удирдлагын тэнхимээс томилогдсон комисс шийдэх бөгөөд материалаа puad_dep@num.edu.mn гэсэн хаягаар илгээнэ үү. Материалыг 2016 оны 9 сарын 19 нөөс 9 сарын 26 ны 14:00 цаг хүртэл хүлээн авна.
Жич: сонгон шалгаруулалттай холбоотойгоор ямар нэгэн санал гомдол хүлээн авахгүйг анхаарна уу!
Нийтийн Удирдлагын Тэнхим