2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа өдрийн ангийн суралцагчид нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэг сард 1920 төгрөг, нэг жилд 23040 /хорин гурван мянга дөчин төгрөг/ төгрөгөөр өөрсдөө хариуцан төлөх болсон.
Мөн 2016 онд эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй оюутан нь 2017 онд эрүүл мэндийн даатгалыг төлөхдөө урд оны төлбөрөө 2 дахин өсгөж /46080 төгрөг/ төлөх тул оюутан суралцагчид та бүхэн иргэний үүргээ биелүүлэн 2016 онд багтаан Эрүүл мэндийн даатгалд-аа заавал хамрагдана уу.
ЭМД-д хамруулах ажлыг бүрэлдэхүүн сургууль дээр нэгдсэн зохион байгуулалттай хийх тул Оюутны албанаас гаргасан хуваарийн дагуу оюутнууд ЭМД-даа хамрагдаарай. Бүрэлдэхүүн сургууль дээр зохион байгуулагдах хуваарийг бүрэлдэхүүн сургуулийн Оюутны албаны мэргэжилтнүүд Та бүхэнд мэдээлэх болно.
ОЮУТНЫ АЛБА
Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс
Данс: Төрийн банк – 100 900 196 870
Хаан банк – 500 920 9225
Голомт банк – 822 510 0281