УУЛ УУРХАЙ, НҮҮРС-ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛИЙН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
Эрхэм хүндэт профессор багш Та бүхнийг уул уурхай, нүүрс-химийн технологийн чиглэлийн судалгааны төслийн санал ирүүлэхийг урьж байна.
МУИС-иас уул уурхайн компаниудтай судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, захиалгат судалгааг нэмэгдүүлэх ажлын хүрээнд МУИС-ийн Технологи дамжуулах төв нь МАК (Монголын Алт ХХК)-тай хамтран ажиллаж байна. МАК-ийн судалгаа шинжилгээ, технологийн хэрэгцээ шаардлагад нийцсэн судалгааны ажлын санал хэлэлцүүлэх, сонгох, хамтран хэрэгжүүлэх, санхүүжүүлэх ажлын хүрээнд уул уурхайн чиглэлийн судалгааны төслийн санал ирүүлэхийг урьж байна.
Төслийн саналаа 2016 оны 10 дугаар сарын 7-ний өдрийн 18 цаг хүртэл https:// project.num.edu.mn цахим хаягаар “Уул уурхай, нүүрс-химийн технологийн чиглэлийн судалгааны төслийн санал ирүүлэх урилга” нэртэй ЗАХИАЛГА руу орон бүртгүүлж, төслийн саналын загварыг ашиглан системд (төслийн саналын карт хэсэгт) хавсаргана уу.
Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс