Mонголын багш нарын баярын 50 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Share Button

Дэлхийн багш нарын 22 дэх болон Монголын багш нарын 50 дах баярын өдрийг МУИС, түүний салбар сургуулиудын багш, ажилтан, албан хаагчид энэ сарын 7-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Эл өдөр эрдэмтэн багш, ажилтан албан хаагчид маань ажлынхаа үр шимийг хүртэж, үнэлүүлж, алдар гавьяагаа цоллуулан, их сургуулийнхаа түүхэн замналд шинэхэн хуудас нэмсэн дурсгалтай сайхан өдөр болсоныг дурьдан хэлэх нь зүйн хэрэг бизээ.

IMG_1571

БСШУСЯ-ны яамны Шинжлэх ухааны тэргүүний ажилтнаар МУИС Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Хүрээлэн буй орчин судлал, Химийн инженерчлэлийн тэнхмийн дэд профессор Б.Цэнгэл шалгарсан бол Боловсролын тэргүүний ажилтнаар ШУС Нийгмийн ухааны салбар Антропологи, архелогийн тэнхим ахлах багш Д.Долгорсүрэн, дэд профессор Ц.Цэцэгжаргал, ахлах багш Г.Цагаач тэргүүтэй 21 эрдэмтэн багш энгэрээ мялаалаа.

IMG_1621

Мөн БСШУСЯ-ны жуух бичгээр  МУИС Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль, Сургалтын албаны мэргэжилтэн Б.Буянханд, ШУС Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхим ахлах багш Ц.Отгонсүрэн тэргүүтэй 11 багш эрдэмтэн профессорууд шагнал авч баяр дээр баяр нэмсэн юм.

МУИС-ийн чадварлаг багш нар маань дэд процессорууд маань цол батламжаа эл өдөр гардан авсан. МУИС-ийн эрдмийн зөвлөлийн  10 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор дараах нэр бүхий хүмүүст МУИС-ийн дэд профессор цол олгосон юм. Үүнд:

  • Ж.Хулан: ШУС Байгалийн ухааны салбар биологийн тэнхмийн багш, доктор
  • Ц.Амартайван: ШУС Байгалийн ухааны салбарын дэд захирал
  • Б.Мөнхжаргал: ШУС Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимийн багш
  • Ч.Энхбаяр: Бизнесийн сургуулийн багш, доктор
  • Б.Ганбат ХШУИС Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш, доктор нар МУИС-ийн дэд профессор цолыг хүртлээ.

IMG_1623

Мөн МУИС-ийн баярын бичгээр 32, жуух бичгээр 29 хүн шагнуулж ажлынхаа үр шимийг хүртэж, үнэлүүлж, алдар гавьяагаа цоллуулан дуудуулсан нэгэн үдэш байлаа. Жил бүрийн багш нарын баяраар МУИС нь докторын сургалтанд суралцаж буй багшид тэтгэлэг олгодог бөгөөд дээрх тэтгэлэгт ШУС, БУС М.Отгонбаатар, Б.Тамир тэргүүтэй чадварлаг 12 багш нар шалгарч тэтгэлэгээ баярын үдэш гардаж авлаа.

Монгол улсын үр хойч, хүүхэд залууст эрдэм боловсрол олгох үйл хэрэгт мэдлэг туршлага, авъяас чадвар, ур ухаан бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмад багш нар, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

IMG_1587

IMG_1590

IMG_1629

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар