Эрүүл мэндийн даатгалын байцаагч нар хуваарийн дагуу МУИС-д ажиллана

Share Button

olloo_mn_1423625048_olloo_mn_1422578936_daatg

Эрүүл мэндийн даатгалын байцаагч нар дараах хуваарийн дагуу МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд дээр ажиллах тул МУИС-ийн багш, ажилтнууд, оюутан суралцагч та бүхэн ЭМД-ийн хамруулалтанд идэвхитэй оролцоно уу.

Хаясан гээсэн дэвтэр олголт, баталгаажуулалт, хамруулалт нэгэн зэрэг явагдана. Даатгалд хамрагдахын тулд оюутан суралцагчид 23040 төгрөгийг дансанд тушаан баримтан дээрээ овог нэр, сургуулийг тодорхой бичиж  ЭМД-ын дэвтрийн хамт Бүрэлдэхүүн сургуулийн Оюутны албаны мэргэжилтэнд урьдчилан хүлээлгэн өгнө. Хуваарьт өдрөөс өмнө оюутны албаны мэргэжилтэнд өгч амжаагүй оюутнууд мөнгө тушаасан баримт, ЭМД дэвтрийн хамт хувиарт өдөр байцаагч нарт шууд хандан хамрагдалт хийлгэж болно. Эдгээр банкны алинд ч төлбөр хийх боломжтой.

  • Төрийн банк – 100 900 196 870
  • Хаан банк – 500 920 9225
  • Голомт банк – 822 510 0281

ЭМД-ийн хамруулалтын хуваарь

  • 2016 оны 10 сарын 12-ны өдөр -ХШУИС
  • 2016 оны 10 сарын 13, 14-ний өдөр-ШУС
  • 2016 оны 10 сарын 25-ны өдөр -ОУХНУС, ХЗС
  • 2016 оны 10 сарын 26-ний өдөр-БC

ОЮУТНЫ АЛБА 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар