МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим, Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл, ХБНГУ-ын Шпайерийн Төрийн Захиргаа Судлалын Институт, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран 5 дахь удаагаа зохион байгуулж буй “NUM Leadership Conference –Capacity Development for Transformation” олон улсын эрдэм шинжилгээний ээлжит цуврал хурал “Нийтийн удирдлагын байгууллагын ирээдүйн хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд 2016 оны 10 сарын 18-ны өдөр Шангри-Ла зочид буудлын Болрүүм болон Парис танхимуудад зохион байгуулагдана.
Тус эрдэм шинжилгээний хуралд ХБНГУ-ын Шпайерийн Төрийн Захиргаа Судлалын Институтийн захирал, МУИС-н Хүндэт Доктор ноён Проф. Др. Цыков “Үр дүнтэй нийтийн удирдлагын байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт”; Японы Чуо Их Сургуулийн Проф. Др. Хироко Кудо “Сургалтын удирдлага, хяналт: хувийн болон байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”; Германы Подстамын Засаглалын Өрсөлдөх Чадварын Төвийн Проф. Др Тино Шуппан “Цахим засаглал: Шинэлэг ур чадвар – Юу шаардлагатай вэ?”; Сингапур дахь Ази-Номхон Далайн Бүс, Японы SAP-Их дээд сургуулиудын холбооны захирал Криспиан Тан “Ирээдүйг бүтээх-Төрийн удирдлагын зохион байгуулалтыг бэхжүүлэх нь”; АНУ-ын Жонс Дэй хуулийн фирмын мэргэжилтэн Борис Долгонос “Олон талт мэргэжлийн багуудын үр дүнтэй гэрээ хэлэлцээр ба CONNEX санаачлагын дэмжлэг”; МУИС-н ОУХНУС-н Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н. Бурмаа “Монгол улсын орон нутаг дахь төрийн захиргааны байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, хяналт” сэдвүүдээр илтгэн, салбар хуралдаануудаар хэлэлцүүлнэ.
МУИС, ОУХНУС
НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ