МУИС-ийн номын сангийн 2015-2016 оны хичээлийн жилээс уламжлал болгон зохион байгуулж буй “Сонирхолтой номоо солилцоогоор – Хэрэгтэй номоо хэрэгцээгээрээ” өдөрлөгийн үйл ажиллагаа 2016 оны 10-р сарын 17-ноос 21-ны хооронд уншигчдын хүсэлтээр дахин явагдах болсон тул та бүхэн идэвхитэй оролцоно уу.
ЭНЭХҮҮ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО
Багш оюутнууд өөрсдийн хэрэглээнд байгаа илүү номыг бусадтай солилцох, өөрт хэрэгтэй номыг хамгийн хямд үнээр /үнэгүй/ олж авах болон уншигчдын номтой нөхөрлөх боломжийг нэмэгдүүлэхэд оршино.
ЗОХИОГДОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
- Номын сангийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллээр лавлагаа өгөх үйлчилгээ
- Номын санд авах нэн шаардлагатай номын саналыг уншигчдаас авах
- МУИС-ийн номын санд 2015-2016 оны хичээлийн жилд ирсэн шинэ номнуудын танилцуулга
- Е-магистрын ажил, цахим ном хэрхэн унших талаарх зөвлөгөө, зааварчилгаа өгнө
- 2015-2016 оны хичээлийн жилд хамгийн их уншигдсан 10 номын танилцуулга, суртчилгаа
- МУИС-ийн захирлын 2015 оны 09 сарын 29-ны өдрийн А/279 тоот тушаалын “Үндсэн хөрөнгө, бараа материал актлах тухай” тушаалын дагуу актлагдсан хуучин номын худалдаа, бэлэглэх үйл ажиллагаа
- Ном солилцоо /багш, оюутнуудын хоорондын ном солилцоо/
ХАМРАХ ХҮРЭЭ: МУИС-ийн нийт багш, оюутнууд болон ном сонирхогчид
ХААНА, ХЭЗЭЭ: 2015 оны 10 сарын 17-21-нд МУИС-ийн хичээлийн II байранд 1-р давхарт зохион байгуулагдана.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: МУИС-ийн Номын сан