МУИС-ийн багш, эрдэмтэд монголын анхны хиймэл дагуулыг 2017 онд хөөргөхөөр ажиллаж байгаа билээ. Тус хиймэл дагуул хөөргөх хандивын аяныг МУИС нь санаачлан эхлүүлсэн бөгөөд Анхны хандивлагч нарт “БАТЛАМЖ” гардуулах ёслол маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 15-ны 18.00 цагт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны эрдмийн танхимд болно.