МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхимээс сурган- сэтгэл зүйн асуудлаар жил бүр эрдэм шинжилгээний хурлыг үндэсний хэмжээнд зохион байгуулдаг. 2016-2017 оны хичээлийн жилд “Нийгмийн дасан зохицоо ба төлөвшлийн асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх ба сонирхсон багш, судлаачдыг урьж байна.
Хүүхэд залуучуудын нийгмийн дасан зохицоо гэдгийн дор бусадтай нөхөрсөгөөр харилцах, хамтрах, тусалж дэмжих зан байдал болоод уур хилэнгээ удирдах, хэлэлцэн тохиролцох, асуудлыг шийдвэрлэх зэрэг нийгэмшлийн өндөр түвшинг харуулах танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн чадвар, хандлагыг авч үздэг. Дээрх чадварууд сул хөгжих нь гэр бүлийн, найз нөхдийн, анги хамт олны түвшинд гадуурхагдах, тусгаарлагдах зэрэг бие хүний төлөвшилд сөрөг үр дүнтэй зан байдлыг нөхцөлдүүлэх ба түүнээс урьдчилан сэргийлэх сурган- сэтгэл зүйн цогц хандлага, арга замуудыг эрэлхийлэх нь чухал юм.
Илтгэлийн хураангуйг 2016 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл mend.narantuya@yahoo.com хаягаар хүлээн авч, илтгэлд тавигдах шаардлага, агуулга арга зүйтэй холбоотой санал, зөвлөмжийг өгнө. Илтгэлийг бүрэн эхээр нь хүлээж авах сүүлийн хугацаа бол 2017 оны 2 дугаар сарын 15.
Илтгэлийг 1-рт, Сэдвийн хүрээнд нийтлэглсэн гадаад дотоодын судалгааны үр дүнг нэгтгэх, 2-рт, Судалгааны үр дүнд статистик боловсруулалт хийх, 3-рт, APA загвараар форматлах гэсэн үндсэн шаардлагыг тавьж шалгаруулна. Илтгэлд тавих шаардлагын дэлгэрэнгүй хувилбарыг МУИС-ийн вэбсайтаас үзнэ үү. Хурал 2017 оны 3 дугаар сарын 01-нд болно.
Боловсрол, сэтгэл судлалын тэнхим