МУИС-ийн Бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын албадын анхааралд: Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль, Их эзэн чингис хааны мэндэлсэн өдөр болохтой холбогдуулан энэ сарын 19, 31-ний өдөр бүх нийтээр амарна. Иймд бүрэлдэхүүн сургалтын албадууд тухайн өдрийн хичээлийг агуулгын хүрээнд зохицуулан хичээл зохицуулалтаа хийнэ үү.
ЖИЧ: “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байх болсон. Хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амрах юм.