10 дугаар сарын 21-ний Баасан гарагт “Монгол Улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг” сэдэвт олон улсын хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас санаачлан Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Ханнс Зайделийн сантай хамтран Төрийн ордонд зохион байгуулна.