МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ “ЭЕШ-НД БЭЛТГЭХ МАТЕМАТИКИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТ”-НД СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

Share Button

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ “ЭЕШ-НД БЭЛТГЭХ МАТЕМАТИКИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТ”-НД СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

МУИС-ийн Бизнесийн сургуулиас ЭЕШ-НД БЭЛТГЭХ МАТЕМАТИКИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТ-нд суралцахыг урьж байна. 2016 оны 11 сарын 07-нд эхлэх сургалт элсэлтээ авч байна. Сургалтанд 30 сурагч бүртгэж авах тул та амжиж бүртгүүлээрэй.

СУРГАЛТЫН ТОВЧ ТОЙМ

Математик нь байгаль, нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааны суурь болдог билээ. Энэхүү математикийн сургалтын гол зорилго нь дотоод, гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцахыг хүссэн сурагчдын бэлтгэлийг хангах, хоцрогдлыг арилгах, цаашдын мэргэжлээ сонгоход нь туслах, нэмэлт давтлага зохион байгуулах зэрэг үйлчилгээг үзүүлэхэд оршино. Түүнчлэн сургалтын төгсгөлд математикийн шинжлэх ухааны төрөл бүрийн салбар дахь хэрэглээг сурагчдад энгийнээр тайлбарлан ойлгуулах болно. Тус сургалтыг 100% докторын зэрэг цолтой МУИС-ийн багш наар заах болно. Сурагчид энэ сургалтанд хамрагдсанаар ЭЕШ-ыг амжилттай өгөх итгэл найдвартай болж, цаашид ямар мэргэжлээр суралцах чиг хандлагаа МУИС-ийн багш нарын тусламжтайгаар тодорхойлж авах болно.

СУРГАЛТЫН ХУГАЦАА БОЛОН ТӨЛБӨР

Сургалтын хугацаа: 2016 оны 11 сарын 07-оос 12 сарын 09

Хичээлийн өдөр, цаг: 7 хоногийн 3 өдөр /Даваа, Лхагва, Баасан/ 16.00-19.00 цагуудад

Хичээллэх газар: МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот Бизнес консалтинг төв

Сургалтын төлбөр: 1 хүүхэд – 150.000 төгрөг

 

СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

ЕБС-ийн 12-р ангийн сурагчид

 

СУРГАЛТЫН ҮНДСЭН МОДУЛИУД

  • Рационал болон иррационал тэгшитгэл, модультай тэгшитгэл, тэнцэтгэл бишүүд
  • Илэрхийлэл, түүнийг хялбарчлах, тэнцэтгэл биш ба систем бодох
  • Логарифм ба илтгэгч тэгшитгэл, тэнцэтгэл биш
  • Тригонометрийн тэгшитгэл, тэнцэтгэл биш, систем
  • Арифметик ба геометр прогресс, хязгаар, дараалал
  • Дараалал, хязгаар, уламжлал интеграл, функцийн шинжилгээ
  • Хавтгайн геометр
  • Огторгуйн геометр
  • Өгүүлбэртэй бодлогууд
  • Комбинаторик ба магадлал
  • Вектор, координатын бодлогууд
  • Тесттэй ажиллах арга зүй

 

СУРГАГЧ БАГШ НАР

  • Р. Энхбат, профессор МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш
  • Э. Болор, МУИС-ийн ХШУИС-ийн багш
  • Г. Баттөр, дэд профессор МУИС-ийн ХШУИС-ийн багш
  • Т. Баяртөгс, МУИС-ийн ХШУИС-ийн багш
  • Я. Базарсад, МУИС-ийн ХШУИС-ийн багш
  • Д. Баянжаргал, профессор МУИС-ийн ХШУИС-ийн багш
  • С. Батбилэг, дэд профессор МУИС-ийн ХШУИС-ийн багш
  • Ж. Энхбаяр, дэд профессор МУИС-ийн ХШУИС-ийн багш

 

ХОЛБОО БАРИХ:    Г. Нарангэрэл

Утас: 99227130, 80550675

Цахим шуудан: naagii0116@yahoo.com

Цахим хуудас: bs.num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар