МУИС: НЭЭЛТТЭЙ Сонгон шалгаруулалтад урьж байна

Share Button

ajlin-bair1

Ажлын байрны нэр:

Оюутны хөгжил, үйлчилгээний албаны Гадаад оюутан хариуцсан мэргэжилтэн

Гүйцэтгэх ажлын цар хүрээ:

Гадаад оюутнуудын академик болон ахуйн үйлчилгээг зохион байгуулах, тэдний сурч, амьдрах орчны асуудлыг холбогдох байгууллага, албадтай хамтран зохицуулж шийдвэрлэх, чиг үүргийн дагуу төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Боловсрол, Нийгмийн ажилтан, Социологич, Менежментийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний чадвартай
  • Хятад хэлээр харилцах чадвартай бол давуу тал болно
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй, багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт, удирдах ажилтны холбоо барих утас

Бүртгэл:

2016 оны 10 дугаар сарын 21-нээс 26-ны өдрийн 0900– 1730 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 77307730-1135

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар