Шинэ, дэвшилтэт, үнэ цэнтэй санааг түгээх эрхэм зорилготой TED ашгийн бус байгууллага нь 1984 онд T-технологи, E-энтертайнмэнт, D-дизайн гэсэн гурван салбарын хүрээн дэх санаануудыг хэлэлцэх чуулган байдлаар байгуулагджээ. Харин өнөө үед уг чуулган дэлхий дахинд өргөжин тэлж 100 гаруй орны хэлээр, шинжлэх ухаан-урлаг-бизнес гэх мэтээр бараг бүх салбар, бүх сэдвийг хамрах болсон юм.
TEDx арга хэмжээнүүд нь TED-ийн албан ёсны лицензтэйгээр явагдаг хэдий ч TED байгууллагаас тусгаар байдлаар зохиогддог, мөн л шинэ, дэвшилтэт, үнэ цэнтэй санаа, санаачлагыг тухайн газар орондоо түгээх үзэл санаатай билээ. Монгол улсад уг арга хэмжээ 2011 оноос тасралтгүй, амжилттайгаар зохиогдож байгаа ба энэ жил МУИС-ийн оюутнууд уг буухиаг үргэлжлүүлж, TEDxNUM үйл ажиллагааг анх удаа их сургуульдаа түшиглэн явуулах гэж байна.
TEDxNUM нь оюутан залууст зориулагдсан ба анхны удаадаа шинжлэх ухаан, залуу үеийнхний нийгмийн оролцоо, нүүдэлчин аж ахуй, экстрим спорт гэх зэрэг төрөл бүрийн сэдвүүдийг хөндөнө. Үйл ажиллагаа ОЮУН МАНДАЛ сэдвээр 2016 оны 10-р сарын 29-ний 10-17 цагт Чингис зочид буудлын хурлын танхимд өрнөх ба та бүхнийг ирж оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: TEDxNUM2016 https://web.facebook.com/events/1843769725852586/ хуудаснаас аваарай.
Бүртгэлээ та бүхэн энд дарж хийнэ үү